Ням, 10 сар 24, 2021
top banner

Astralis групп 2021 оны эхний хагаст 2 сая долларын алдагдалтай ажиллажээ

Esport-ийн тэргүүлэх багуудын нэг Astralis-ийн дээд байгууллага болох Astralis Group 2021 оны эхний хагасын тайлангаа танилцууллаа. Тус тайлангаар Astralis нийт 2 сая долларын алдагдалтай ажилласнаа тайлагнасан байна. Гэвч зөрөөд ирээдүйн ашиг буюу үнэлгээ нь 6 сая доллараар нэмэгдсэн нь сайшаалтай мэдээ байлаа. Мэдээж COVID-19-ийн нөлөөгөөр 2020 оны энэ үед ч тэд алдагдалтай ажиллаж байсан юм. Esport-ийг онлайнаар явах боломжтой, цар тахлын үед асуудалгүй гэгддэг ч тус салбарт оршиж буй бизнесийн байгууллагууд хүндхэн цаг үеийг туулж байгаа билээ.

Astralis өнгөрсөн оны энэ үед бүр ч их алдагдлыг хүлээж байсан бөгөөд 4 сая долларын алдагдалтай ажиллаж байжээ. Үнэлгээний хувьд мөн л өнгөрсөн оны энэ үеийнхээс өндөр үзүүлэлтийг харуулсан бөгөөд 6,8 сая долларт хүрсэн нь сайн хэрэг. Үүний ихэнх хувийг буюу 75%-ийг нь Astralis-ийн CS:GO баг бүрдүүлж байна. Үлдсэн хувийг League of Legends, FIFA-ийн бүрэлдэхүүнд бүрдүүлж байгаа.

Мөн энэ жил esport arena-ийн төсөлд $175,000 зарлага гаргасан. Мэдээж ирэх жилд энэхүү байгууламжд хөрөнгө оруулсан зарлага эргээд группийн үнэлгээг сайжруулах нь тодорхой биз ээ.

Анх Astralis баг RFRSH Entertainment байгууллагын дор үйл ажиллагаагаа явуулж эхэлж байсан ба яваандаа бие дааж, Astralis групп болсон билээ. Үүнд мөн Esport-ийн тэмцээн зохион байгуулагч Blast багтдаг байсан юм. Яваандаа хоёр байгууллага тусдаа салсаныг нь та бүхэн мэднэ.

Шинэ мэдээ

spot_img

Холбоотой мэдээ

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

Энд сэтгэгдэл оруулна уу!
Энд нэрээ оруулна уу

spot_img