Мягмар, 10 сар 19, 2021
top banner

Астралис нүдний шил үйлдвэрлэгч Blux-тэй хамтран дэлгэцийн туяанаас хамгаалсан шил гаргана

Дэлхийн хамгийн том электрон спортын клубуудын нэг Астралис Данийн нүдний шил үйлдвэрлэгч Blux компанитай хамтран испор сонирхогчдод зориулсан дэлгэцийн туяанаас хамгаалагч шил гаргахаар болсон байна. Vizor нэртэй уг шил 4 төрлийн сонголттойгоор худалдаанд гарах бөгөөд 110-250 еврогийн хооронд худалдаалагдах юм.

Энэ талаар Астралис багийн спорт хариуцсан захирал Каспер Хвидт хэлэхдээ: ” Манай багийн тоглогчид дэлгэцийн ард маш удаан суудаг хүмүүс. Манай багийн бүх тоглогчид Vizor ашиглах болно. Хэрэв тоглогч бүрийн амжилт ядаж нэг хувиар сайжирвал баг таван хувь сайжирч байна гэсэн үг. Энэ шил биднийг сайжирхаас гадна, амралтаа зохьцуулахад их тус нэмэр болно гэдэгт итгэлтэй байна.” хэмээжээ

Харин Blux компанийн үүсгэн байгуулагчдын нэг Кристиан Мөллэр хэлэхдээ: ” Бид Астралис шиг ийм том байгууллагатай хамтран ажиллах болсондоо үнэхээр баяртай байна. Бид үргэлж л испортын зах зээлд өрсөлдөхийг хүсч байсан. Vizor бүтээгдэхүүн испорт сонирхогч ямар ч насны, ямар ч хүйсний хүнийг сайжрахад туслахаас гадна тэдний эрүүл мэндэд тустай бүтээгдэхүүн болно.” гэсэн юм.

Шинэ мэдээ

spot_img

Холбоотой мэдээ

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

Энд сэтгэгдэл оруулна уу!
Энд нэрээ оруулна уу

spot_img