Ням, 10 сар 24, 2021
top banner

Aster багийнхан COVID-19 туссантай холбоотой маргаанууд эхэллээ

Румын улсын Бухарест хотод явагдахаар болоод буй The International 10 тэмцээн эхлэхэд ердөө 8 хоногийн хугацаа үлджээ. Тэмцээн эхлэхэд маш богино хугацаа үлдээд байгаа энэ үед Хятадын Aster багийн гурван тамирчин, хоёр арын албаны хүн COVID-19 туссан талаар бид бүхэн саяхан мэдээлсэн билээ. Тэгвэл альхэдийнээ тамирчид хэрхэн COVID-19 халдвар авсан, тамирчдад тавьж буй анхаарал халамжтай холбоотой маргаанууд дэгдэж эхлээд байна.

Энэ талаар Aster багийн LaNm Хятадын сошиалуудаар тэмцээнийг зохион байгуулагчид PGL хэрхэн хариуцлагагүй хандаж байгаа талаар фактуудыг зурагтай нь ил болгож байна. Үүнд нэгдүгээрт халдвар аваад байгаа тамирчдад ямар нэгэн эмнэлгийн тусламж үзүүлэхгүй байгааг онцолжээ. Одоогоор тамирчдыг зөвхөн өөрсдийгөө тусгаарла гэдэг зааврыг өгөөд байгаа бөгөөд ямар нэгэн эмч, эм зэргээр хангахгүй байгаа талаар дурдсан байна.

Бүх багийн тамирчдыг тэмцээн эхлэхээс урьдчилан нэгэн ижил хугацаанд авчирахаар болсон байна. Тамирчдыг цаанаас нь тэмцээн эхэлтэл bootcamp-аар хангаж, тэмцээний туршид байх зочид буудлын өрөөнүүдээр хангах болжээ. Lanm-ийн зүгээс үүний эсрэг тавьсан гомдол нь тамирчид тэмцээний өмнө тестээ өгөөд л ирчих байсан, гэвч заавал нэг ижил хугацаанд олон хоногийн өмнө ирсэн байх ёстой гээд ирсэн, bootcamp-аар хангасан боловч хоол унд, тест гээд юуг ч хангаагүй. Тиймээс арын албаны хүмүүс нь өөрсдөө гадагшаа гарч хоол хүнс авах, тест авах зэрэгтээ явсаар ийнхүү халдвар авсан талаар дурджээ.

Одоогоор Aster багийн тамирчид болон арын албаныхан нь нэг зочид буудалд тусгаарлагдаж байгаа. Тиймээс үлдсэн хүмүүсээс нь дахин халдвар илрэхийг үгүйсгэх аргагүй. Цаашлаад бүх баг дээр зохион байгуулалт ижил байгаа бол тэмцээн эхлэхэд ердөө 8 хоног үлдээд байгаа энэ үед ямар байдлаар бүгд эрүүл тэмцээнээ эхлүүлэх эсэх нь олны эргэлзээг төрүүлж байна.

Шинэ мэдээ

spot_img

Холбоотой мэдээ

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

Энд сэтгэгдэл оруулна уу!
Энд нэрээ оруулна уу

spot_img