Пүрэв, 10 сар 28, 2021
top banner

Art of Teamwork баг PUBG Mobile улсын аваргад хоёр дараалан түрүүллээ

Өчигдөр MESA PUBG Pro Series тэмцээний финалын өдөр явагдаж аварга нь тодорлоо. 6 сарын 7-оос эхэлсэн тус тэмцээнд MESA-ийн хамтрагч Technomad-ийн NMCS2 тэмцээний топ 8 баг урилгаар оролцсон бол үлдсэн 8 багийг сонгон шалгаруулалтаас тодруулжээ. Улмаар тэмцээн өчигдөр сүүлийн 8 раундаа явуулж аваргаа тодруулсан бөгөөд ялагчаар Art of Teamwork 305 оноотойгоор тодорчээ. Тэмцээн 10,000,000 төгрөгний шагналын сантайгаар явагдсан гэдгээрээ онцлог байлаа.

Тэд ийнхүү хоёр цуврал улсын аварга гэж хэлж болох NMCS2, MESA Pro Series тэмцээнүүдэд дараалан түрүүлсэнээр өөрсдийгөө ямар хүчтэй баг болохыг нотлон харууллаа. Тус тэмцээнүүдэд дэлхийн аваргын гуравдугаар байрын эзэд Zeus Clan, саяхан зүүн азийн аварга болоод байсан Astra Academy зэрэг бүх хүчтэй багууд өрсөлдсөн бөгөөд ийнхүү Art of Teamwork хоёр дараалан аваргалсан нь онцлохгүй байхын аргагүй зүйл болж байна.

Art of Teamwork баг PUBG Mobile улсын аваргад хоёр дараалан түрүүллээ

Финалын өдөр Zeus Clan хүснэгтийг тэргүүлж эхлүүлсэн бөгөөд сүүлийн хоёр раунд хүртэл тэргүүллээ хадгалж чадсан. Гэвч эцсийн хоёр раунд дээр Art of Teamwork тэднийг гүйцэж аваргаар тодорсон байна. Хоёрдугаар байранд Zeus Clan орсон бол 3-р байранд Equinox баг оржээ

Шинэ мэдээ

spot_img

Холбоотой мэдээ

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

Энд сэтгэгдэл оруулна уу!
Энд нэрээ оруулна уу

spot_img