Ням, 10 сар 24, 2021
top banner

Ард Санхүүгийн Нэгдэл Zeus Esports Clan-тай хамтын ажиллагааны гэрээнд гарын үсэг зурлаа

Монголын испортод түүчээлэгч, дэлхийн аваргын гуравдугаар байрын эзэд Zeus Clan байгууллага “Ард санхүүгийн нэгдэл”-тэй хамтын ажиллагааны гэрээнд албан ёсоор гарын үсэг зурлаа.

Zeus Esports Clan-ийн хувьд саяхан брэндинг дээрээ өөрчлөлтүүд оруулж, өмсгөлөө шинэчилж Ard Financial Group-ийн лого орж ирсэнээр хоёр байгууллагын хамтын ажиллагаа эхэлж буй нь тодорхой болоод байсан юм. Тэгвэл өнөөдөр Ард Санхүүгийн Нэгдлийн төв оффис дээр гурван тал буюу нэг талаас Zeus Clan, нөгөө талаас Ард Санхүүгийн нэгдэл, дундын талаас MESA буюу Монголын Электрон Спортын Холбоо байлцсанаар хамтран ажиллах гэрээ биелэл болсон байна.

Энэ талаар Zeus Clan баг:

“Финтекын салбарт улс орноо түүчээлж яваа Ард Санхүүгийн Нэгдэл нь цахим спортын Zeus багийг ивээн тэтгэж, эрин зууны спорт гэгдэх цахим спортын хөгжилд хувь нэмрээ оруулан ажиллахаар боллоо. Энэхүү хамтын ажиллагаа нь цахим спортыг сонирхдог олон мянган залууст итгэл найдвар бэлэглэж, дэлхийн дэвжээнд эх орноо сурталчлах дэвшилтэт салбарт хөрөнгө оруулж буйгаараа жишиг болж байна” хэмээн онцлов.

Ард Санхүүгийн Нэгдэл энэ оноос испортод хөрөнгө оруулж эхэлсэн бөгөөд MESA-ийн CS:GO төрөлд MESA Pro Series тэмцээний албан ёсны хамтрагчаар хоёр цувралын туршид ажилласан. Яг одоо мөн MPS Finals тэмцээнийг дэмжин ажиллаж байгаа бөгөөд цаашдаа илүү олон төрлүүдэд хамтран ажиллахаар төлөвлөж байгаа аж.

Zeus багтай хийсэн хамтын ажиллагааны талаар Ард Санхүүгийн Нэгдэл:

“Финтекын салбарт улс орноо түүчээлж яваа Ард Санхүүгийн Нэгдэл нь цахим спортын ZEUS CLAN /Pubg Mobile Mongolia\ багийг ивээн тэтгэж, эрин зууны спорт гэгдэх цахим спортын хөгжилд хувь нэмрээ оруулан ажиллахаар боллоо. Энэхүү хамтын ажиллагаа нь цахим спортыг сонирхдог олон мянган залууст итгэл найдвар бэлэглэж, дэлхийн дэвжээнд эх орноо сурталчлах дэвшилтэт салбарт хөрөнгө оруулж буйгаараа жишиг болж байна” хэмээн онцолжээ.

Шинэ мэдээ

spot_img

Холбоотой мэдээ

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

Энд сэтгэгдэл оруулна уу!
Энд нэрээ оруулна уу

spot_img