2019-20 оныг дамжин зохиогдож байсан MESA League Season 1 тэмцээн шинэ дүр төрхтэйгээр хоёрдугаар улирлаараа эргэн ирэхэд бэлэн болжээ.
Mongolian Esports Association-с зохион байгуулж буй тэмцээн энэ удаад ₮40,000,000 шагналын сан болон олон шинэ хамтрагч байгууллагуудтайгаар эргэн ирж буй гэдгээрээ онцлог ажээ.
ARD MESA League Season 2 тэмцээний хамтрагчдаар:
- ARD
- Jeep
- Red Bull гэсэн байгууллагууд хамтран ажиллаж буй юм.
MESA x ARD хамтрал “ESPORT-ЫН ҮНДЭСТЭНГ ЦОГЦЛООНО” гэсэн уриан дор нэгдэж MESA Pro Series Finals тэмцээнийг зохион байгуулж байсан бол энэ удаад 7 Монгол баг, 3 гадаадын баг гэсэн бүрэлдэхүүнтэйгээр 10 багийг хамарсан лигийг зохион байгуулж байгаа гэдгээрээ өмнөх тэмцээнүүдээс онцлог юм.

Тэмцээнд оролцож буй 10 багийн тухай дэлгэрүүлбэл өмнө зохиогдсон MESA Pro Series-ийн шилдэг 5-д багтсан багууд болох
Renewal
Checkmate
The Black Company
ARAVT
BCO гэсэн багууд уригдсан билээ.
Гэвч BCO баг бүрэлдэхүүнийн асуудалтай байгаагаас үүдэн тэмцээнд оролцох боломжгүй болон тэдний оронд Хятад улсын NewHappy багийг урьсан билээ.

Тэгвэл дээр дурдсанчлан NewHappy баг нь тэмцээнд оролцож буй цор ганц гадаад баг биш бөгөөд тэдэнтэй мөр зэрэгцэн Азийн шилдэгүүдийн нэг NKT болон Хятадад бууриа сахиж үлдсэн цөөн хэдэн багийн нэг болох After Gaming нар байгаа юм.



Харин үлдсэн 3 баг нь Challengers статустай залуу багууд болох Redsun, Northwest болон Red Team гэсэн багуудаас бүрдэж буй.

Тэмцээн 11/26-аас эхлэн 2022 оны 02/26-ыг хүртэл үргэлжлэх төлөвлөгөөтэй байгаа бөгөөд та бүхэн тэмцээний дэлгэрэнгүй мэдээлэл, оноолт болон дүрэм зэргийг Liquipedia хуудаснаас хүлээн авах боломжтой.
11/26 буюу өнөөдрийн тоглолтуудын хуваарь
