Ням, 10 сар 24, 2021
top banner

Apex Legends тоглогчдын тоо 100 саяыг давлаа

Тоглоход үнэгүй Battle Royale тоглоом болох Apex Legends тоглогчдын тоо өнгөрсөн дөрөвдүгээр сард 100 сая давсаныг тоглоомыг хөгжүүлэгч EA буюу Electronic Arts-аас мэдэгдлээ. Apex Legends-ийн хувьд 2019 оны 2 сард PC хувилбараар буюу Windows дээр, мөн Playstation 4, Nintendo Switch дээр тус оны гурван сард нээлтээ хийсэн юм. Гарсан даруйдаа тэсрэлт хийж нилээд хэдэн рекордыг тогтоож байсан ч цаашаа тэр тэсрэлтээ хадгалж чадаагүй гэж хэлж болно.

Гэвч сүүлийн үед Apex Legends esports талаасаа хурдацтай хөгжиж буй учраас тоглогчдын тоо тогтвортой өссөөр, тоглоомын үнэлгээ, үнэлэмж талаасаа нилээд өндөр болоод байгаа юм. Сүүлд ALGS Winter Playoffs үзэлт нь маш өндөр байсан бөгөөд минутанд дунджаар 100 мянган үзэгчийг тус тэмцээн нь цуглуулж байсан байна. Тэмцээний финалын шатны шагналын сан 1 сая доллар юм.

Apex Legends-ийн хувьд мөн саяхан утасны хувилбараа Apex Legends Mobile нэрийн дор гарган хэд хэдэн улсад туршиж байгаагаа зарласан билээ. Харин дэлхий нийтийн нээлт нь энэ оны сүүлийн улиралд хийгдэх төлөвтэй байгаа.

Шинэ мэдээ

spot_img

Холбоотой мэдээ

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

Энд сэтгэгдэл оруулна уу!
Энд нэрээ оруулна уу

spot_img