Ням, 10 сар 24, 2021
top banner

Apex Legends-ийн Mobile хувилбар гарахад бэлэн болжээ

Electronic Arts буюу EA компани Apex Legends-ийн мобайл хувилбарын олон нийтэд танилцуулахад бэлэн болсон гэдгээ зарлалаа. Эхний ээлжинд бета хувилбараар нээлтээ хийх гэж буй уг тоглоом энэ сардаа багтан гарна гэдгийг мэдэгдсэн байна.

Тоглоомын нэрний хувьд эх тоглоомтойгоо ижил байх бөгөөд зөвхөн ард нь Mobile гэдэг нэр л нэмэгдэх аж. Мөн тоглоомын ерөнхий загварчлалын хувьд компьютерийн хувилбараас бараг ялгагдах юмгүй ба утаснааас тоглоход зориулсан жижиг детайлууд нэмэгдсэн байх юм.

Apex Legends-ийн найруулагч Чад Гриньер энэ талаар: “Энэтхэг болон Филиппин бүсүүд туршилтын хувилбараа цацах байршлууд байх болно. Эхний бета хувилбараар зөвхөн хэдхэн мянган тоглогч л хүлээн авах төлөвлөгөөтэй байгаа. Цаашлаад оны төгсгөл гэхэд дэлхий даяар нээлтээ хийхээр ажиллаж байна.” хэмээжээ.

Apex Legends Mobile-ийн хувьд зөвхөн Андройд дээр л эхний ээлжинд гарч байгаа ба оны төгсгөлд IOS дээр гарна гэдгийг хөгжүүлэгчдийн зүгээс мэдэгдэв.

Apex Legends-ийн хувьд 2019 онд гарсанаас хойш Lenovo, PGL зэрэг байгууллагуудтай нягт хамтран ажиллаж өөрсдийн esport-ийн экосистемийг сайнаар бүрдүүлж байгаа юм. EA энэ жил Apex Legends Global Series Championship нь 1 сая долларын шагналын сантай байна гэдгийг мэдэгдээд байгаа.

Шинэ мэдээ

spot_img

Холбоотой мэдээ

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

Энд сэтгэгдэл оруулна уу!
Энд нэрээ оруулна уу

spot_img