Пүрэв, 10 сар 28, 2021
top banner

Anticlockwise

Заа тэр, та нарт хэлээгүй юу. Энэ хэдэн хүүхдүүдийг дэмжээд өгвөл юм дуулгана даа гэж…

Цахим спортын мэргэжлийн ЭМЭГТЭЙ ТАМИРЧИД – ЭМЭГТЭЙ БАГ гарсан байна. Бүүр олон улсын тэмцээнд оролцсон байна. Шингэн дуутай юм гэж голоод байхааргүй л байна даг. Тоглолтыг нь Одбаярын тайлбартайгаар үзлээ. Анхны юм болохоор үнэхээр туршлага дутаж байна. Standing ямар учиртай юм бол гэж хараад байсан чинь хамтарсан бэлтгэлээ хийж амжаагүй юм байна ш дээ. Яагаад байн байн зэвсгээ солиод байгааг нь сайн ойлгосонгүй. Гэхдээ сайн байна, охид минь, сайн байна. Хөөрхийдөө тааруу тоглолоо гээд уучлалт гуйсан байх юм. IT IS OKAY.

Өглөө эртлэн босож ажилд явахын өмнө тоглолтын бичлэгийг нь үзлээ. Та нар бол Монголын анхны эмэгтэй баг. Анхны гэдэг энэ үгний цаана маш их хүсэл мөрөөдөл төлөвлөгөө байгаатай адил маш их хариуцлага итгэл найдвар, хожим дурсах сайхан дурсамжууд байгаа.

Бидний хойч үеийн хүүхэд багачууд бусдын хүүхдүүдээс дутахгүй эн зэрэгцэж явааг харах сайхан байна аа. Магадгүй өнөөдөр та нарыг ойлгох бидний үеийнхэн цөөн байгаа ч технологийн үеийн ирж яваа цагийн хүүхдүүд та нар Монгол улсын зууны залуус.

You are the Mongolian millennials.

Охиддоо амжилт хүсье.

Ю. Ариунзаяатhttps://esportsnews.mn/
Цахим спорт бол энэ зууны спорт.

Шинэ мэдээ

spot_img
Өмнөх нийтлэлАЮУЛГҮЙ БАЙДАЛ
Дараагийн нийтлэлЦахим спортын эргэн тойронд

Холбоотой мэдээ

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

Энд сэтгэгдэл оруулна уу!
Энд нэрээ оруулна уу

spot_img