Ням, 10 сар 2, 2022
Бусад

    AHP esports Marathon 24/7 эхлэхэд бэлэн боллоо. 

    Цахим спорт, видео тоглоом бидний амьдралын нэг хэсэг болж байна. Үүний нэг жишээ өдрөөр, долоо хоногоор stream хийх AHP esports Marathon өнөөдөр эхлэж байна. 

    Цахим спорт, видео тоглоом хүүхэд залуучууд бидний амьдралын нэг хэсэг болж байна. Залуучуудын дунд энэ талаар хийдэг контент, stream хийх нь элбэг болжээ. Монголын цахим спортын тамирчид зөвхөн өөрийн улсад төдийгүй, бүсдээ, Ази тивд, дэлхийд алдар нэрээ цуурайтуулж, нэг үеэ бодвол цахим спорт, видео тоглоомыг хүлээн зөвшөөрдөг болжээ.

    Шинэ төрх, шинэ өнгө, шинэ санаагаар дүүрэн AHP esports  байгууллагын AHP esports Marathon эхлэхэд бэлэн болжээ. Одоогоор энэ байгууллагат бидний сайн мэдэх, хийсэн контентуудыг үзэх дуртай streamer, gamer-үүд нэгдээд байна. 

    AHP esports marathon
    Image: AHP esports
    • AnandMN
    • Ashley
    • Rocket
    • Inari
    • Saftaz
    • Bella
    • SETO
    • Consz
    • Riona
    • Professor 
    • Koi
    • Mio
    AHP esports Marathon 24/7 эхлэхэд бэлэн боллоо.  IMG 5803

    AHP esports  байгууллага нь Valorant, CS: GO, Dota2, PUBG mobile болон цахим спортын бусад олон төрлийн контентийг бэлдэж, өөрсдийн зохиосон уралдаан тэмцээний онцлох тоглолтуудыг олонд хүргэх, олны танил болсон streamer-үүдийн бүтээлийг гаргах зорилготой. Урин хавар ноёлж буйтай зэрэгцүүлэн цахим спортын ертөнцөд Z үеийн залуус цахиур хагалахаар шийдэж, эх орондоо дэлхийн цахим спортынжишиг gaming marathon-ны төсөл хэрэгжүүлэн Монгол улсад дээд зэрэглэлийн зохион байгуулалттайгаар,  дор эе эвийг эрхэмлэх зорилготойгоор үйл ажиллагаагаа хэрэгжүүлж эхлэхээр бэлтгэлээ базааж байна. 

    Улаанбаатар хотын томоохон лед  дэлгэцүүдээр тэдний удахгүй хэрэгжүүлэх 24/7 “gaming marathon” төслийн сурталчилгаанууд бүтэн өдрийн турш рекламны орон зайг эзэлж, энэ тухай  олон нийтийн цахим сүлжээнд чамгүй олон мэдээлэл гарч байна. 

    Монгол улсад өнөөдрийн байдлаар цахим спортыг хүлээн зөвшөөрч буй залуусын тоо өдөр ирэх тусам нэмэгдэж, энэ салбарыг хүлээн зөвшөөрч буй иргэд олширч байгаа нь сайшаалтай хэрэг бөгөөд энэ салбарын өнгө төрх, шалгуурыг тодорхойлох AHP esports хүчтэй баг төрөн гарч, AHP esports marathon-ы амжилт, зохиож байгаа арга хэмжээ, бүтээж байгаа контент бүрийн тухай esportnews.mn мэдээлж байх болно. 

    Ю. Ариунзаяат
    Ю. Ариунзаяатhttps://esportsnews.mn/
    Цахим спорт бол энэ зууны спорт.

    Шинэ мэдээ

    Холбоотой мэдээ

    СЭТГЭГДЭЛ БИЧИХ

    Энд сэтгэгдэл оруулна уу!
    Энд нэрээ оруулна уу