Ням, 10 сар 2, 2022
Бусад

    IHC Esports, Checkmate, 29/90

    Монголын CS: GO-ийн шилдэг баг, Азидаа гуравт ордог Team Checkmate баг IHC esports болж нэрээ өөрчлөн дахин нэг шинэчлэлийг хийлээ.

    Монголын цахим спортын түүхэнд өөрийн өнгө төрхтэй, өөрийн хөгжлийн түүхтэй,  өөрийн туулж өнгөрүүлсэн замтай, унаж босож явсан багуудын нэг бол яах ч аргагүй Checkmate билээ. 

    IHC Esports, Checkmate, 29/90 IMG 5510
    Image: 29/29

    2018 онд 29/90  нэртэй байгуулагдсан даруйдаа 2018 оны Mountain Dew лиг, 2018 оны eXTREMESLAND тэмцээнд дэд байрыг эзэлж, тухайн үедээ л хөгжөөн дэмжигчидээ шуугиулаад авсан. Дээр дурдагдсан тэмцээнүүдийн бичлэгийг META-ийн (Mongolian Esports Tournament Arena) сувгаас, саяхан болж өнгөрсөн Ard MESA лигийн тэмцээнтэй харьцуулан үзэхэд яалт ч үгүй их дэвшил гарсаныг та ч мөн харах болно. 

    Байгуулагдаад хоёр жил болсоны дараа 2020 оны 2-р сарын 7-нд 

    “Сайн байцгаана уу? Та бүхэндээ 29/90 баг маань тарж байгааг албан ёсоор мэдэгдэж байна. 2 жилийн хугацаанд маш олон амжилт, уналтын ард гарч өдийг хүрсэн билээ. Гэхдээ бид зогсохгүй!!! Шинэ өнгө төрх, шинэ гишүүд, гээд шинэчлэлт хийж эргэн ирж байгаа юм. 🇲🇳🇲🇳🇲🇳CHECKMATE (ШАГ МАД)🇲🇳🇲🇳🇲🇳 Тэгэхээр цаашид энэхүү нэрээр дахин маш том зорилгын төлөө зогсолтгүй дайрах болно. Биднийг үргэлжлүүлэн дэмжиж бидэнтэй цуг байгаарай. Та бүхэндээ Шинэ нэр, лого-г танилцуулж байна. Хамтран ажиллагч нартаа болон дэмжигчиддээ баярлалаа” хэмээн Нүүр Номын хуудаснаа албан ёсоор зарлаж билээ. 
    IHC Esports, Checkmate, 29/90 IMG 5508
    Image: Checkmate

    Шинэ нэр, шинэ бүрэлдэхүүнтэй болсоны дараа багийн бүрэлдэхүүн, арга барилд өөрчлөлт хийж байгаа тухай мэдээлж байсан. 

    Шинэ бүрэлдэхүүнээрээ 2020 онд Ялалт надад хамаатай тэмцээнд түрүүлж, хийсэн өөрчлөлт, шинэчлэлт талаар болоогүй гэдгээ ч харуулаад авлаа. Нүүр номын хуудасны мэдээнүүдийг харж байхад тухай үедээ нэлээд шинэлэг зүйлүүдийг хийж, тусгай bootcamp-д байрлаж эхэлсэн ч цар тахлын улмаас цуцлах шаардалагатай болсон. Гэхдээ тэд зогссонгүй, харин ч дээр дурдсан шигээ “зогсолтгүй дайрсан”.

    Гэхдээ тэд зогссонгүй, харин ч дээр дурдсан шигээ “зогсолтгүй дайрсан”. 

    Үүний илэрхийлэл нь Liquipedia хуудсанд бичигдсэн тэдний амжилтууд.

    2022.03.05 Аrd MESA Season 1 лиг 1-р байр

    2022.01.16 eXTREMSLAND Festival 2021 2-р байр

    2022.01.03 Funspark ULTI 2021: Asia Playoff #2 1-р байр

    2021.12.18 JBL Quntum Cup 2021 2-р байр

    2021.10.14 Funspark ULTI 2021: Asia Season 3 1-р байр

    2021.07.03 DreamHack Open June 2021: Asia 2-р байр

    2021.04.25 Perfect World League Season 1 5-р байр

    2021.01.13 Funspark Rivals Pre-Season 3-р байр

    2020.10.11 Perfect World  Asia League Fall 2020 6-р байр

    2020.06.01 Ялалт надад хамаатай 1-р байр 

    Харин сүүлийн үед багийн хувьд аливаа том тэмцээний дараа “гэнэтийн мэдэгдэл” хийдэг жишиг тогтох нь ээ. 

    2021.07.31-нд  MESA Pro Series тэмцээний аваргын цувралд Team Renewal багт 0:3 харьцаатай ялагдсаны дараа багийн үүсгэн байгуулагч, ахлагч “kaZ” Э.Билгүүнбат тоглогчийн карьераа дуусгаж байгаагаа “гэнэт зарласан” билээ. Үзэгчид, хөгжөөн дэмжигчид бидний хувьд “гэнэтийн” боловч ахлагчийн хувьд нэлээд удаан бодож төлөвлөн, багийн бүтэц, тамирчдын тоглолтод нөлөөлөхгүйн тулд тэмцээний дараа зарласан. “kaZ” Э.Билгүүнбат нь багаа хөл дээр нь босгохын тулд хичээл зүтгэл, хүчин чармайлт, чамлахын аргагүй ялалт, үгүйсгэж болохгүй ялагдал дунд явсан ч зорьсон зорилгоосоо ер ухарсангүй. Энэ хугацаанд “kaZ” багийн удирдлага, бүтэц, зөвхөн баг төдийгүй цахим спортын байгууллага болоход нэлээд анхаарч ажилласан болов уу?

    Jig Jug -аас зохион байгуулсан манай улсын CS: GO багуудын дунд болсон Road to Championship тэмцээнд эхний шатны аварга болсон. 

    IHC Esports, Checkmate, 29/90 IMG 5514
    Image: Jig Jug

    PGL Major Antwerp 2022: Asia-Pacific RMR – Aзийн нээлттэй сонгон шалгаруулалтад Хятад улсын Rare Atom (ViCi баг байсан) багийг 2:0 харьцаатай буулгаж авснаар нийт тоглолтонд нэг ч газрын зураг (map) алдалгүй ялалт байгуулж 2022.04.15-16-нд Румын улсын Бухарест хотод болох PGL Major Antwerp 2022: Asia-Pacific RMR LAN  тэмцээнд Rest Of Asia бүсийг төлөөлнө. Энэ тэмцээн тэдний хувьд маш чухал тоглолт. Учир нь энэ тэмцээн нь  PGL Major Antwerp 2022 буюу дэлхийн аваргын төлөөх тэмцээнд оролцох эрхийг авах ёстой. Ингэснээр CS: GO суурь, эко систем баттай тогтсон, Монголын цахим спорт, тэр дундаа Азийн CS: GO ямар түвшинд байгааг дэлхийд харуулах учиртай юм. 

    CS: GO суурь, эко систем баттай тогтсон, Монголын цахим спорт, тэр дундаа Азийн CS: GO ямар түвшинд байгааг дэлхийд харуулах учиртай. 

    2022.03.05-нд ARD MESA League  аваргын төлөөх тоглолт Монгол улсын нийслэл Улаанбаатар хотын Crocus Event Hall-д MESACon’22 арга хэмжээний үеэр Checkmate, NKT багуудын хооронд болж, Bo5 форматаар явагдсан тоглолтонд Team Checkmate баг 3-0 харьцаатайгаар ялалт байгуулж MESA Nomadic Masters 2022-ийн эрх, BLAST Premier SEA Finals-д орох эрх, 8 сая төгрөгийн эзэн боллоо.

    IHC Esports
    Image: MESA

    Энэ удаа аваргын титмийг авсаны дараа бас л “гэнэтийн мэдэгдэл” хийсэн нь Checkmate баг цаашид IHC Esports гэж нэрээ өөрчилсөнд байлаа. Үзэгчид, хөгжөөн дэмжигчид бидний хувьд “гэнэтийн” хэдий ч энэ үйл ажиллагаа 3-н сарын турш ярилцаж хоёр талаас гаргасан шийдвэр ажээ. Яав ийв гэхийн зуургүй аваргын медалтай багийн гишүүд шинэ лого бүхий шинэ өмсгөлөө тайзан дээр өмсөхийг бодоход нэлээд эртнээс бэлдсэн яриа гэдэг нь үнэн.

    IHC Esports, Checkmate, 29/90 IMG 5515
    Image: IHC esports

    Шинэ нэрийн доор тоглох IHC esports багийн бүрэлдэхүүн:

    • Г.Бямбасүрэн “bLitz” IGL
    • С.Мөнхболд “Techno4K” RIFLER
    • Б.Батболд “Bart4K” RIFLER
    • Б.Бат-Энх “kabal” RIFLER
    • Г.Есөнтөмөр “nin9” AWPER
    • Б.Тэнгис “sk0R” RIFLER
    • Б.Эрдэндалай “maaRaa” COACH

    О.Мөнхжин, Б.Гантиг, Б.Идэр-Од, Б.Эрхэмээ зэрэг Монголын крипто валют, хөрөнгийн зах зээлд томоохон байр суурьтай залуус Их Бит ХХК нэр дор IHC койныг гаргаж, IHC нь (Inflation Hedging Coin) 2021.08.25-нд 30 секундын дотор 30 тэрбум төгрөгийн хөрөнгийг босгосон түүхтэй.

    2021.12.07-нд PUBG Mobile төрлийн дэлхийн аваргын хүрэл медалт ZEUS баг “IHC Esports” нэрээр өрсөлдөх болсноо зарласан. Энэ багийг С.Ундрах цахим спортын PUBG Mobile төрлийг зөвхөн Монголд төдийгүй дэлхийн хэмжээнд хөгжүүлэх зорилготойгоор байгуулсан билээ. Zeus IHC esports багийн томоохон амжилтуудаас дурдвал:

    2021/01/26 – PUBG Mobile Global Championship дэлхийн аваргын III байр S-tier

    2021/04/18 – PUBG Mobile Pro League тэмцээний II байр A-tier

    2021/04/29 – Peace Elite Asia Invitational тэмцээний 2021 III байр S-tier

    Тухайн үеийн IHC esports багуудын бүтцийг танилцуулбал:

    IHC esports PUBG MOBILE эрэгтэй багт: 

    1.Б.Билгүүн (Godless)

    2.Б.Золбоот (ZYOL)

    3.Б.Тэнгис (ICY)

    4.Н.Дулаанжаргал (Abely) 

    5.Х.Хүсэлбаатар (Alex)

    IHC esports PUBG MOBILE эмэгтэй багт:

    1.А.Золзаяа (Winter)

    2.Э.Хүслэн (Victoria)

    3.А.Эрдэнэбулган (Ena)

    4.З.Нандин (Lucy)

    5.М.Номинэрдэнэ (Nina)

    IHC esports PUBG STEAM (PC) эрэгтэй багт:

    1.Менежер Б.Соронзонболд (XSO) 

    2.Б.Энхорчлон (Hannax)

    3.С.Ариунбаяр (Skretta)

    4.Б.Дөлгөөн (Zigler)

    5.Б.Отгонсүрэн (FLASH1)

    Шинээр CS: GO төрлийг байгууллагатаа нэгтгэсэн IHC ESPORTS цахим спорт, ер нь аливаа спортын хамгийн чухал зүйлийн нэг IHC ESPORTS MERCH 2022 загварын уралдааныг зарлаж байна билээ. Хэрэв та загварын чиглэлээр суралцдаг болон онцгой мэдрэмжтэй нэгэн бол IHC ESPORTS MERCH 2022 уралдаанд оролцохын тулд 

     Hoodie, T-Shirt, Jersey, Jumper гэсэн 4 загвар дээр хар, хөх ягаан (purple), цагаан өнгө, үндсэн логог алтан шаргал өнгөөр буулгасан байх ёстой. Загвараа 3-р сарын 7-оос  3-р сарын 25-ны өдөр хүртэл илгээж, 1,500,000 төгрөгийн шагнал авах боломжтой. 

    Монголын, Азийн, дэлхийн цахим спортын тухай бичдэг esportsnews.mn мэдээллийн сайт багийн ахлагч “kaZ” Э.Билгүүнбаттай ярилцлага хийж, Zeus esports баг нэрээ өөрчилсөний дараа бичиж байсан билээ. 

    “kaZ” болон түүний хамт олонд амжилт хүсч, энэ хүртэл хүүгээ дэмжиж байсан ээж, аавд нь БАЯРЛАЛАА хэмээн энэ бичвэрийг өндөрлье.

    Э.Ганбаатар өөрийн бичсэн нийтлэлдээ цахим спортын байгууллага болоход ямар хүндрэлүүд байдаг тухай ингэж бичжээ.

    Баг гэдэг зөвхөн тоглож байгаа хүмүүсээс гадна, арын алба, менежер, дасгалжуулагч, тоглох хэрэгсэл, тамирчдын тогтвортой тоглоход түлхүүц үзүүлж амьдралаа авч явахуйц цалин мөнгө, тухтай орчин, хэрэгсэл гээд олон зүйл шаардагдана. Тэгвэл өсч дэвжихийн тулд эдгээр зүйлс үргэлж дагаад сайжирч байх ёстой. Ялангуяа амжилт үзүүлэх дутамд эдгээр хангамжууд, хүчин зүйлс дагаад сайжирч байх ёстой юм. Яагаад зарим organization-ууд өндөр амжилтын дараа хэсэг сайн тоглож байгаад унадгийн шалтгаан үүнтэй зарим талаар холбоотой. Тамирчид үргэлж сайжирч, үргэлж сайн газрыг эрэлхийлж байдаг тул амжилт үзүүлэхийн хэрээр тийм орчныг сэтгэлзүй нь хайж байдаг. Тийм ч учраас дийлдэшгүй мэт байсан баг нэг л өдөр унадагт гайхаад байх зүйлгүй юм.

    Тэгэхээр өөрчлөлтөд бэлэн байх нь ялангуяа испортын багийн шаардлагат зүйлсийн нэг байж болох юм. Олон улсын жишээн дээр ч багаараа илүү таатай орчин руу, хүчтэй org руу шилжих нь маш олон. Ялангуяа таамаглаагүй бүсээс, багаас гарч ирсэн тамирчид багаа солих, илүү дээр багийг сонгох үзэгдэл ч олон. Харин тэрнээс урьтаж баг өөрсдийн орчин нөхцөл, тамирчдын цалингаас авхуулаад арын алба гээд бүх зүйлээ сайжруулвал тамирчин болж байгаа багаасаа заавал явах шаардлагагүй. Цаашлаад багаараа өөр org руу гадагшаа зарагдах ч албагүй юм.

    Ю. Ариунзаяат
    Ю. Ариунзаяатhttps://esportsnews.mn/
    Цахим спорт бол энэ зууны спорт.

    Шинэ мэдээ

    Холбоотой мэдээ

    СЭТГЭГДЭЛ БИЧИХ

    Энд сэтгэгдэл оруулна уу!
    Энд нэрээ оруулна уу