Лхагва, 5 сар 25, 2022
Бусад

    Valorant league-н бүтэцтэй болох шийдвэр гаргалаа. 

    Valorant League шинэ бүтцийн тухайд. Цахим спортод тоглоом хөгжүүлэгч нь илүү эрхтэй байдаг билээ. Riot Games  2023 оноос эхлэн Valorant league болон шинэ бүтцийг эхлэн улиралын тоглолтууддаа оруулна.

    Valorant league

    Энэ өөрчлөлт нь бүс нутгийн цахим спортын хөгжилд, цахим спортод  эмэгтэйчүүдэд чиглэхэд чухал нөлөө үзүүлнэ. Хамгийн чухал өөрчлөлт нь олон улсын гурван шинэ дээд лигийг  League of Legends-ийн лигтэй төстэй урт хугацааны түншлэлийн загвараар зохиож,  оролцогч багуудаас ямар нэгэн эхлэлийн болон франчайзын хураамж шаардахгүй. Лигт Америк, Европ, Азийн багууд багтах боловч Riot багуудын тоо болон бусад улс/бүс нутгийн хязгаарлалтыг эцэслэн тогтоогоогүй байна. Засгийн газар нь Valorant-ыг зөвшөөрөөгүй тул Азийн лигт Хятад улсын багийг оруулахгүй. 

    Цахим спортод тоглоом хөгжүүлэгч нь илүү эрхтэй байдаг билээ. Riot Games  2023 оноос эхлэн Valorant league болон шинэ бүтцийг эхлэн улиралын тоглолтууддаа оруулна.

    Valorant одоогийн бүтэц нь аль ч багийг бүсийн сонгон шалгаруулах тэмцээнд, цаашид олон улсын аварга шалгаруулах цуврал тэмцээнд тоглох боломж олгож байгаа юм. 

    Valorant league

    Цахим спортод урт хугацааны түншлэлийн загварыг бий болгосон анхны Overwatch лиг нэг суудлаа 20 сая доллараар, League of Legends лиг 8-10 сая доллараар,  Call of Duty лиг 2019 онд 25 сая доллараар үнэлж байжээ. Багуудаас  франчайзын хураамжгүй авахгүй ч, тоглолтын зар сурталчилгааны орлогоор лигийн тамирчид цалинжуулна. Valorant league-т ороогүй багууд нь гуравдагч этгээдээс зохиож байгаа тэмцээнүүдэд оролцож болох ч дэлхийн аваргын шалгаруулах тэмцээнд оролцохгүй. 

    esportsnews.mn

    Ю. Ариунзаяатhttps://esportsnews.mn/
    Цахим спорт бол энэ зууны спорт.

    Шинэ мэдээ

    Холбоотой мэдээ

    СЭТГЭГДЭЛ БИЧИХ

    Энд сэтгэгдэл оруулна уу!
    Энд нэрээ оруулна уу