Бямба, 10 сар 23, 2021
top banner

2022 оны азийн наадамд DOTA2, LoL тэргүүтэй esport-ийн төрлүүд багтлаа

Азийн олимпийн консулаас 2022 оны Ханжоугийн азийн наадмын төрлүүдийг зарлалаа. Үүнд испортын төрлүүд багтсан бөгөөд нийт 8 медалийн төрөл, 2 үзүүлэх төрөл буюу 10 төрөл багтжээ.

Медалийн төрлүүдэд Arena of Valor, PUBG Mobile, DOTA2, League of Legends, FIFA, Hearthstone, Street Fighter V, Dream Three Kingdoms 2 гэсэн тоглоомууд багтсан байна.

Arena of Valor-ийг онцлохдоо Asian Games хувилбар буюу Honor of Kings-тэй комбодсон байдлаар, PUBG Mobile-ийг мөн тус хувилбараар буюу Peacekeeper Elite-тэй хамтатгасан байдлаар зохионо гэжээ.

Хоёр үзүүлэн төрөл нь AESF Robot Masters, AESF VR Sports нар байх юм байна. Тус тоглоомуудыг Хятадын үүрэн телефоны гигант China Mobile-ийн охин компани Migu бүтээсэн аж.

Азийн испортын холбооноос хэрхэн испортын төрлүүдийг сонгосныг тайлбарлахдаа олимпизмын үнэ цэн, агуулга зэрэг дээр үндэслэн сонгосон гэжээ.

Хонг Конгд байрладаг AESF буюу Азийн испортын холбоо Ханжоугийн азийн наадмын испортын тэмцээнүүдийг гардан менежмэнт, зохион байгуулалтыг нь хариуцахаар болсон байна.

Монгол улсаас MESA буюу Монголын Электрон Спортын Холбоо албан ёсоор AESF-д бүртгэлтэй учраас тус тэмцээнүүдэд Монголын багаа илгээх боломжтой. Тиймээс дээрх төрлүүдээр бид уламжлалт тамирчидтай зэрэгцэн медалийн төрлүүдэд өрсөлдөхийг харах нь ээ.

Шинэ мэдээ

spot_img

Холбоотой мэдээ

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

Энд сэтгэгдэл оруулна уу!
Энд нэрээ оруулна уу

spot_img