2021 оны эхний улирлын хамгийн импакт өндөртэй тоглоомуудыг Esports Observer-оос танилцууллаа. Тэдний хувьд улирал болон жилээр нь PC тоглоомуудыг үзүүлж буй чанар импакт зэргээр нь ангилсан үзүүлэлтийг танилцуулдаг уламжлалтай.
Уг жагсаалтыг пирамид байлаар гурван зэрэглэлд хуван танилцуулдаг бөгөөд индексийг тооцохдоо нэг сард идэвхтэй тоглож буй хүмүүсийн тоо, үзэлт, давтагдаагүй стриймэрүүдийн тоо, esport-ийн тэмцээнүүдийнх нь үзэлт, хэдэн тэмцээн зохион байгуулагдаж байгаа зэрэг үзүүлэлтүүдийг харгалзан үздэг юм.

Энэ удаагийн жагсаалтыг League of Legends тэргүүлж тэдэнтэй нэг зэрэглэлд CS:GO, Fortnite тоглоомууд багтав. COVID-19-ийн нөлөөгөөр Rainbow Six Siege, Rocket League зэрэг тоглоомууд илт бууралт үзүүлсэн байна. Харин Call of Duty: Moder Warfare хамгийн өндөр өсөлттэй тоглоомоор нэрлэгдэв.