Пүрэв, 10 сар 28, 2021
top banner

Шатар Esport болох уу? Twitch дээрх шатрын өсөлтийг тайлбарлах нь

2020 он спортын ертөнцийн хувьд маш олон өөрчлөлтттэй жил байсан билээ. Спортын олон тэмцээнүүд түр завсарлаж, зарим нь цаашид үзэгчгүйгээр, боломжтой хэсэг нь онлайнаар буюу зайнаас явагдах болсон. Үүний тод жишээ нь оюуны спорт гэгддэг шатрын спорт юм. Угаас онлайнаар тоглох боломжтой байсан уг төрөл цар тахлын улмаас тэмцээнүүд нь онлайнаар явагдах болж тэмцээнүүдийн хэв маяг, зохион байгуулалт, шууд дамжуулалт зэрэг нь esport шиг харагдах болсон.

Шатрын олон улсын томоохон тэмцээнүүд бүгд анх удаа онлайнаар явагдах болсон нь өнгөрсөн жилд уг спортын үзэгчдийн тоо, тоглогчдын тоог эрс нэмэгдүүлэв. Үүнийг нотлох гол үзүүлэлт нь тэд өнгөрсөн сард Twitch-ийн хамгийн их үзэлттэй топ 10 сувгийн 7-д chess.com суваг орсоноос харагдана. Гэхдээ яаж ийм зүйл болов?

Олон зууны түүхтэй энэхүү спорт esport-ийн гэр бүлд багтаж магадгүй гэсэн яриа сүүлийн саруудад гарч эхлэх болов. Хоёр спорт аль аль нь биеийн хөгжил, атлетик чанар гэхээсээ илүү оюуны хүч шаарддаг, онлайнаар буюу зайнаас өрсөлдөх боломжтой зэрэг ижил төсөөтэй зүйлс тэднийг нэгтгэнэ.

Twitch дээрх үзэлтийн тоо бага багаар ихэссээр топ жагсаалтанд орж ирэхэд өнгөрсөн онд гарсан Netflix-ийн Queen’s Gambit цуврал кино чухал нөлөө үзүүлэв. Үзэгчдийн өсөлтийг харвал Queen’s Gambit кино гарсанаас хойш эрчимтэй өсч түүхэнд байгаагүй өндөр зэрэглэлдээ хүрсэнийг харж болно. Тус киноны хувьд бүтэхийн тулд бараг 30 жилийн хугацааг туулсан гэх факт бий.

Chess.com сайт болон аппын хувьд өсөлтийг уг киноны өмнөөс ч үзүүлж байсан бөгөөд өнгөрсөн оны 3 сар гэхэд өдөрт 50 мянга гаруй хүмүүс шинээр бүртгүүлж байсан гэх тоо бий. Харин Queen’s Gambit кино гарсаны дараа энэ тоо өдөрт 125 мянга болж хоёр дахин ихэссэн байна.

Киноноос өмнө chess.com-ийн сувгийн үзэлтийн тоо сард 81 сая байсан бол киноны дараа буюу 11 сард 116 сая, 12 сард 160 сая болтлоо тус тус өссөн байна. Улмаар шатрыг онлайнаар тоглогчдын тоо эрчимтэй өсч байгаа түүнийг дагаад шатрын streaming, шатрын контентуудын байр суурь үлэмж дээшлээд байгаа юм. Gaming-ийн хамгийн том шууд дамжуулалтын платформ Twitch дээрх энэхүү тоонууд шатрын спорт esport-ийн гэр бүлд нэгдэж байна уу гэдэг асуултыг яахын аргагүй төрүүлж байна.

Chess.com-ийн сувгийн үзэлтийн тоо сард 81 сая байсан бол киноны дараа буюу 11 сард 116 сая, 12 сард 160 сая болтлоо тус тус өссөн байна.

Мөн өнгөрсөн оны онцлох үйл явлуудын нэг нь esport-ийн дэлхийн хамгийн өндөр үнэлгээтэй organization гэгддэг TSM баг шатрын мэргэжлийн тамирчин Хикару Накамуратай гэрээ байгуулж esport-ийн гэр бүлдээ нэгтгэсэн юм. Түүний хувьд одоогийн байдлаар дэлхийн шатрын чансаанд 18-р байранд бичигдэж байна.

Шатар Esport болох уу? Twitch дээрх шатрын өсөлтийг тайлбарлах нь TSM Hikaru.0
Хикару Накамура TSM багтай гэрээлж, esport-ийн багт элссэн анхны шатарчин боллоо.

“Онлайн шатрын гол давуу тал нь хүн бүрт нээлттэй байдал. Хэн ч, хаанаас ч,ямар ч төхөрөөмжөөс хандан тоглох боломжтой. Танд ямар нэгэн хүчтэй компьютер, чадалтай утасны хэрэг байхгүй. Дэлхийн аль ч өнцгөөс, хэнтэй ч холбогдож тоглож болно. Мөн шагналын сан өсч, тэмцээн зохион байгуулагчид илүү сайн ажиллаж шатрын цар хүрээг өргөжүүлж байгаа нь сайшаалтай” хэмээн chess.com-ийн бизнес хөгжүүлэлтийн менежер дурдсан байна.

Шатрын том тэмцээнүүдийн хувьд esport-ийн major тэмцээнүүдтэй ойролцоо шагналын сантай буюу 1.5 сая доллар орчим байдаг.

Онлайн шатрын сул тал нь бодит амьдрал дээр гаргахгүй алдаануудыг санамсаргүй гаргах магадлал юм. Зарим чухал тоглолтууд дээр тамирчид алдаж нүүх, буруу газар байршуулж хожигдол хүлээх зэрэг асуудлууд үүсч байгаа аж. Дэлхийн чансааг тэргүүлэгч Магнус Карлсен өнгөрсөн оны 11 сард санамсаргүй буруу нүүдэл алдаж дарсанаас болж, өрсөлдөгчөө хүндлэн шууд өөрөө хожигдол хүлээсэн юм.

Esport-ийн Envy баг эгч дүү шатарчид Botez-ийг сүрлэг байдлаар танилцуулав.

2020 онд Хикару Накамура esport-ийн багт нэгдсэн анхны шатарчин болсоны дараа оны төгсгөлд Envy багт эмэгтэй эгч дүү шатарчид болох Александра, Андреа нар контент бүтээгчдээр нэгдсэн билээ. Тэдний хувьд Twitch дээрх хамгийн их үзэгчтэй шатрын streamer-үүдийн нэг юм. Эдгээр мэдээллүүд шатрын спорт хэрхэн esport-ийн талбар руу шилжилт хийж байгааг харуулна. Цаашлаад уг тоонууд, амжилтууд, үзэлт нэмэгдсэн зэрэг фактууд шатрын тэмцээн зохион байгуулагчдыг шатрыг илүү esport-ийн талаас маркетинг хийж магадгүйг харуулж байна.

Дэлгэрэнгүй: Эгч дүү Botez нар гэж хэн бэ?

Шатрын тэмцээн зохион байгуулагчдын PogChamp цуврал тэмцээний агуулга нь шатрын зохион байгуулагчид esport, gaming чиглэл руу хэрхэн анхаарал хандуулж байгааг илтгэнэ. Уг тэмцээний хувьд сонирхогчийн гэсэн статустай цуврал тэмцээн бөгөөд esport болон gaming-д ажилладаг мэргэжлийн тамирчид, streamer-үүдийн дундах тэмцээн юм. PogChamp тэмцээний талаар gaming community-ийн гишүүд, шатрын мэргэжлийн тамирчид гээд бүгд эерэг хандлагатай байсан ба esport болон шатрыг ойртуулах маш том алхам хэмээн Магнус Карлсен онцолж байлаа.

Шатар Esport болох уу? Twitch дээрх шатрын өсөлтийг тайлбарлах нь image 1
PogChamp тэмцээнд оролцогчид

Эдгээр шатар, esport, twitch гэсэн холбогдсон үгс esport-ийг ямар өвөрмөц төрлийн, шинэ зүйл болохыг харуулна. Бид саяхан л esport-ийн цар хүрээг видео тоглоомуудаар хязгаарлаж байсан бол одоо уламжлалт спортуудын нэг шатар хүртэл esport-ийн гэр бүлд нэгдэхэд ойрхон байна. Одоогоор болж буй тэмцээн, арга хэмжээнүүдийг зөвхөн шатрын байгууллагуудаас зохион байгуулж байгаа. Гэхдээ үзэгчдийн тоо, контентийн цар хүрээ энэ байдлаараа өсөөд байвал esport-ийн байгууллагууд, тэмцээнд зохион байгуулагчид шатрын өрсөлдөөнд нэгдэхийг үгүйсгэх аргагүй. Одоогоор TSM, Envy зэрэг том байгууллагууд үйл хөдлөл хийгээд байгаа бол ESL, Riot Games, Epic Games, Valve зэрэг байгууллагууд ямар үйлдэл хийх нь олны анхаарлыг татаж буй.

Нэмж дурдахад Монголын Checkmate багийн IGL blitz-ийн хувьд давхар шатрын спортын мэргэжлийн тамирчин бөгөөд Монгол улсын чансаанд 14-р байранд, азийн чансаанд 381-р байранд бичигддэг ажээ.

Шинэ мэдээ

spot_img

Холбоотой мэдээ

1 сэтгэгдэл

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

Энд сэтгэгдэл оруулна уу!
Энд нэрээ оруулна уу

spot_img