Ням, 11 сар 27, 2022
Бусад

    Цахим спортын судалгааны ажлын уралдаан зарлаж байна. 

    Цахим спортын судалгаа, түүнтэй холбоотой судалгааны ажлууд нэлээд эрчимтэй хийгдэж байна.

    Үүний нэг жишээ нь IESF Дэлхийн Цахим Спортын Академтай хамтран судалгааны ажлын уралдааныг зохионо. Хоёр дахь удаагын энэ уралдааны зорилго нь  эрдэм шинжилгээ, судалгааны ажлыг сурталчлах, идэвхжүүлэх, салбарын өсөлт, хөгжилд хувь нэмэр оруулах юм.

    Цахим спортын судалгааны ажлууд  Тэргүүн байрын эзэн 4,000,000 вон-ын гранпри, IESF-ийн ерөнхийлөгч Влад Маринескугийн гэрчилгээ авахаас гадна энэ оны сүүлээр Бусан хотод болох WE Academia семинарт илтгэлээ танилцуулах боломжтой. Шалгарсан илтгэлийг мөн World Espsorts Academia-д байршуулах болно. Хоёр, гуравдугаар байрын эзэд тус бүр 2,000,000, 1,000,000 вон, ерөнхийлөгч Маринескугийн батламжийг гардан авах юм.

    Цахим спортын судалгааны ажил

    Цахим спортын судалгаа-ны энэ жилийн сэдэв нь цахим спортын тамирчдад дэмжлэг үзүүлэх зорилготой«Heath Wellness & Well-being in Esports« байх болно. Дэлхийн өнцөг булан бүрээс оролцогчид 2022 оны 8-р сарын 1-ээс 14-ний хооронд өргөдлөө явуулна. Тэмцээнийг Бусан хотын захиргаа ивээн тэтгэж, Хойд Америкийн Сургуулийн Цахим Спортын Холбоо (NASEF) дэмжиж байна.

    2021 оны шилдэг ажлууд болох Ханкукийн Гадаад судлалын их сургуулийн илтгэл нь цахим спортын багууд болон контент бүтээгчдийн хамтын ажиллагааны талаар байсан бөгөөд  WE Academia-н  виртуал семинарт илтгэлээ танилцуулж байсан. Бусад шалгарсан судалгааны бүтээлүүд: “Цахим спортын дэлхийн эдийн засагт үзүүлэх нөлөө ба оролцогч талуудын сүлжээний үнэ цэнэ”, “Цахим спортын үзэлтийн сэтгэл ханамж”, “Цахим спортын багуудыг хэрхэн мэргэжлийн болгох вэ” зэрэг байлаа. 

    IESF нь 500,000 долларын шагналын сантай, 7 төрөлтөт дэлхийн аварга шалгаруулах тэмцээнийг зарлаж байгаа билээ.

    IESF дэлхийн аварга

    Эх сурвалж: iesf.org

    Ю. Ариунзаяат
    Ю. Ариунзаяатhttps://esportsnews.mn/
    Цахим спорт бол энэ зууны спорт.

    Шинэ мэдээ

    Холбоотой мэдээ

    СЭТГЭГДЭЛ БИЧИХ

    Энд сэтгэгдэл оруулна уу!
    Энд нэрээ оруулна уу