Цахим спортын Зуны Наадам ESF 2022 цар тахлаас болж хоёр жил өнжсөний дараа жилийн дараа нэрийн доор Pubg Mobile, Mobile Legends: Ban Ban, CS:GO, CS:GO/Female/, Dota2, eFootball, Tekken7 төрлүүдэд шилдгээ тодруулж Индонез улсын Бали арал дээр 11-р сард зохион байгуулагдах $500’000 долларын шагналын сантай IESF 2022 дэлхийн аваргын тэмцээнд эх орноо төлөөлөн Team Mongolia нэрэн дор өрсөлдөнө.
Цахим спортын Зуны наадам CS:GO төрөл
ESF 2022 DAY 2 – MESA Pro Series Summer тэмцээний GRANDFINAL-д IHC esports баг Lower Bracket Final-аас The MongolZ 2-0 харьцаатайгаар ялснаар шалгарч улмаар ARAVT багийг мөн адил 2-0 харьцаатай буулган авснаар өөрсдийгөө АЗИЙН ТОП БАГ гэдэгээ ахин нэг удаа нотолж АВАРГАЛЛАА. Монгол улсаа төлөөлөн Team Mongolia-ийн бүрэлдхүүнд орлоо.
MESA Pro Series Summer тэмцээний MVP Team IHC багийн тоглогч sk0R. Тэрээр GRANDFINAL Bo3 цуврал тоглолтын турш 32 Kill хийсэн ба хамгийн өндөр 124.1 Damage мөн 1.83 буюу хамгийн өндөр Rating-тэй үзүүлэлт гаргасан тоглогч боллоо.
MESA Pro Series цуврал тэмцээний Most Improved Player-ээр Team ARAVT багийн тоглогч fury5k тодорлоо.



Цахим спортын Зуны наадмын CS:GO FEMALE төрөл
X.O.P баг MESA National Championship тэмцээний GRANDFINAL-д 2-0 харьцаатайгаар STAW багийг буулган авсан билээ. Тэд ийнхүү Team Mongolia-ийн бүрэлдхүүнд орлоо. Багийн тоглогч Ggne Финалын галзуу тоглолт, мэргэн буудалтаар AV.KILL 25 stats-тайгаар MVP тоглогч боллоо.


Цахим спортын Зуны наадмын MOBILE LEGENDS: BAN BAN төрөл
Цахим спортын Зуны Наадмаар зохион байгуулагдаж буй MESA Prowave: Mobile Legends тэмцээний GRANDFINAL-ийн Bo5 цуврал тоглолтын үр дүнгээр Positive Gaming баг 3-1 харьцаатайгаар 1 Year багийг буулган авлаа! Ингэснээр тэд Team Mongolia-гийн бүрэлдхүүнд орлоо.
Mobile Legends тэмцээний шилдэг тоглогч Positive Gaming тоглогч Killboth шалгарлаа.


Цахим спортын Зуны наадмын PUBG Mobile төрөл
Pubg Mobile төрөлд нийт 16 баг өрсөлдөж 14 тойргийн тоглолтын дүнгээр онооны байдлаар дэлхийд 4-т эрэмбэлэгдэж буй Stalwart Team баг түрүүлж Team Mongolia-гийн бүрэлдэхүүнд орлоо.
MESA Premier цуврал тэмцээний зүгээс анх удаа Most Imroved Player буюу тэмцээний туршид хамгийн их ахиц дэвшилттэй, ганцаарчилсан тоглолтоороо цойлон, манлайлсан тоглогчийг шалгаруулж байна. Ийнхүү хамгийн анхны Most Improved Player-ээр Dead Eyes Warriors (ex-Equinox922) багийн тамирчин ‘NURZED’ шалгарлаа.
MESA Premier Summer Edition тэмцээний шилдэг тоглогчоор Stalwart Esports багийн тамирчин ‘TOP PUBGM’



Цахим спортын Зуны Наадам ESF 2022-ын CS:GO, CS:GO/Female/, Dota2, eFootball, Tekken7 төрлүүдийн шилдэгүүд наадмын бусад өдрүүдэд тодорно.
Цахим спортын Зуны Наадам товч хөтөлбөр:
DAY1 – MESA Premier Summer Edition: PUBGM, MESA Prowave: MOBILE LEGENDS
DAY2 – MESA Pro Series Summer: CS:GO, MESA National Championship: CS:GO FEMALE
DAY3 – MESA Champions: DOTA2, MESA Prowave: Tekken7, eFootball
Холбоотой мэдээллүүд:
ДЭЛХИЙН АВАРГАД МОНГОЛОО ТӨЛӨӨЛӨХ ЭРХИЙН ТӨЛӨӨ!
MESA ESF 2022 Summer Edition: PUBG MOBILE
MESA ESF 2022 DOTA 2 тэмцээн Play Off тоглолтууд
MESA ESF2022 SUMMER Edition 5-р сарын 26-нөөс эхэлнэ.
IESF дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд оролцох эрхийн төлөө
Мэдээлэл, зураг, дүрсийн эх сурвалж: MESA