Баасан, 11 сар 25, 2022
Бусад

    Цахим спортынхон “ Хүүхдийн баяраар…”

    Цахим спортынхон, видео тоглоомын тоглогчид, багууд, стриймэрүүд “Хүүхдийн баяр”-ыг ингэж тэмдэглэжээ.

    Нийслэлийн Бизнес инновац хөгжлийн газраас зохион байгуулж буй дэвшилтэт технологи, инновацын үйл ажиллагааг сурталчилан таниулах  “Хүүхэд ба Инновац” танин мэдэхүйн үзэсгэлэн 2022.06.01-нд Соёлын төв өргөөнд болж, AR, VR технологи дээр суурилсан дижитал арт, дижитал музей, VR тоглоом, робот, NFT, кодын сургалт, сэтгэхүй хөгжүүлэх тоглоом чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг компаниудын танилцуулах экспо гарган, 3D гэрлэн шоу, Мобайл PUBG тэмцээнийг зохион байгууллаа. Энэ тэмцээнд урилгаар Stalwart, IHC, Seal багууд ороцлоо. 

    PUBG Mobile E SPORT төрөлд аваргын цомыг Seal E-Sports хүртлээ.

    1st RUNNER UP IHC E-Sports хүртлээ. 

    2nd RUNNER UP Astra Academy хүртлээ.

    PUBG Mobile E SPORT төрлөөр S9 REYOOO нийтдээ 8 kill хийж шилдэг тоглогч боллоо. 

    Тэмцээнийг Caster Tuvshuun Official Түвшинтөгс Дунуу нар тайлбарлажээ. 

    Цахим спортынхон “Хүүхдийн баяраар…”

    Positive Gaming баг giveaway зарлаж, Positive Club-ийн нэг сарын эрх бэлэглэжээ. Positive Club-д элссэнээр нэг сарын турш өдөр бүр skin болон jersey giveaway, зөвлөгөө хичээл, hero tip, чөлөө лайв, тоглогчидтой тоглох боломж зэрэг олон сонирхолтой зүйлс байдаг гэнэ. Сарын төлбөр 20,000₮. 

    Цахим спортынхон “ Хүүхдийн баяраар…”

    Үл хөдлөх хөрөнгийн Teso Propties стриймэр CTS Чинтөгстэй  хамтран “Ирээдүй миний нүдээр” Minecraft уралдаан зарлаж ялагчид шагналаа гардан авлаа. 

    2022 оны 5 сарын 28-ны өдөр Тэсо Пропертисийн пэйж болон  CTS -ийн хаягаар цацагдсан шууд дамжуулалтаар олон нийтээс хамгийн өндөр саналыг авсан нь ялагч болжээ. 

    ШАГНАЛТ БАЙРАНД:

    1-р байр: Playstation 5-ын эзнээр Л.Өлзийбаяр 

    2-р байр: Samsung A7 tab-ын эзнээр У.Түвшинбаяр 

    Шилдэг 5 бүтээл: П.Алтангэрэл, А.Азжаргал, З.Сод-Эрдэнэ, А.Тэмүүжин, А.Батбаяр нар тус тус тодорлоо.  

    Энэ тэмцээнд нийт 100 гаруй бүтээл иржээ. Дахин давтагдашгүй санаа, ур чадвар, чин сэтгэлээ шингээсэн бүтээлүүд байлаа.

    Ю. Ариунзаяат
    Ю. Ариунзаяатhttps://esportsnews.mn/
    Цахим спорт бол энэ зууны спорт.

    Шинэ мэдээ

    Холбоотой мэдээ

    СЭТГЭГДЭЛ БИЧИХ

    Энд сэтгэгдэл оруулна уу!
    Энд нэрээ оруулна уу