Мягмар, 7 сар 5, 2022
Бусад

    Франц улсын хэлний академи цахим спортын англи үгнүүдийг хэрэглэхийг хориглох шийдвэр гаргалаа.

    Франц улсын хэлний академи esports, streamer зэрэг англи үгнүүдийг хориглолоо. 

    Франц улсын хэлний академи франц хэлийг бүхэлд нь хянаж, дүрэм, толь бичгүүдийг хэвлэн нийтлэн, франц хэлний хувьд “хэлний албан ёсны байгууллага” юм. Сүүлийн хэдэн арван жилийн хугацаанд Францын ард түмэн кино, хөгжим, телевиз, сүүлийн үед видео тоглоомоор англи хэлээр ярьдаг ертөнцөөс хар яриа, зарим хэллэгийг шууд хэрэглэж байгаа нь хэлний хөгжил, цэвэр байхад сөргөөр нөлөөлж байна гэж үзжээ. 

    Франц улсын хэлний академи

    Англи  хэлээр ярьдаг улс орнуудад төдийгүй дэлхий даяар түгээмэл байдаг зарим видео тоглоомын үгсийг англиар хэрэглэхийг ашиглахыг “хориглож” байгаа ч өдөр тутмын яриа, тэр ч байтугай хэвлэл мэдээллийн хэрэгслээр эдгээр үгсийг ашиглахыг хориглож чадахгүй. Энэ нь Хэлний Академийн эрх мэдэл, зорилгод хамаарахгүй, гэхдээ “төрийн албан хаагчид, ажилчид энэ хоригийг мөрдөж, эдгээр үгийг орлох, тохиромжит франц үгийг олох ёстой. Хэрвээ бид ингэж хэрэглэж сурвал цахим спорт, видео тоглоомын салбарын бус хүмүүст энэ салбарыг ойлгоход дөхөмтэй болно” гэжээ.

    Франц улсын хэлний академи esports, streamer зэрэг англи үгнүүдийг хориглолоо. 

    Зарим нэгэн жишээг дурдвал:

     cloud gaming- jeu video en nuage

    eSports- jeu video de competition

     streamer-joueur-animateur en direct” 

    Дашрамд дурдахад esportsnews.mn-ий хамт олон esports гэдэг үгийг цахим спорт гэж хэрэглэж байгаа. 

    Ю. Ариунзаяатhttps://esportsnews.mn/
    Цахим спорт бол энэ зууны спорт.

    Шинэ мэдээ

    Холбоотой мэдээ

    СЭТГЭГДЭЛ БИЧИХ

    Энд сэтгэгдэл оруулна уу!
    Энд нэрээ оруулна уу