Мягмар, 7 сар 5, 2022
Бусад

    Сэтгэцийн эрүүл мэнд

    Сэтгэцийн эрүүл мэнд нь тухайн хүний сэтгэл хөдлөл нь орчин тойрны байдлыг мэдэрч, хүлээн авч, түүндээ хариу үйлдэл үзүүлж буй оюун санааны төлөв юм. 

    Зарим хүмүүс аливаад эерэг хандаж, эргэн тойрныхоо бүхий л зүйлтэй эрүүл харилцаатай байхад зарим нь огт эсрэгээр ханддаг.  

    Сүүлийн үед видео тоглоом нь спорт болон хөгжиж, өргөн цар хүрээтэй энэ салбарын хувьд бие бялдрын гэмтлээс гадна сэтгэл зүйн хувьд ч гэмтдэг гэдгийг; цахим спорт, видео тоглоомын салбарынхны хүрээнд сэтгэцийн эрүүл мэндийн талаар ярих цаг болсон гэдгийг ойлгосон нь сайшаалтай. Асар хурдтай хөгжиж буй энэ салбарынхны хувьд тамирчид, дасгалжуулагч, streamer (нэвтрүүлэгчид), тайлбарлагчид, цөөхүүлээ их ажил амжуулдаг арын албаныханы хувьд сэтгэцийн эрүүл мэндийн талаар ярих цаг аль хэдийн болсон. 

    Видео тоглоомд давуу тал байна уу? 

    Цар тахлаар хорионд, тусгаарлалтанд байх үед видео тоглоомууд нь найз нөхөдтэйгээ цагаа өнгөрөөх, холбоотой байх, ганцаардлаас гарах зэргээр сэтгэл зүйн эрүүл мэндэд сайнаар нөлөөлж болох юм гэдгийг маш олон хүнд ойлгуулсан. Видео тоглоомын давуу талуудаас цухас дурдвал:

    • Багаар ажиллах  чадварт сургаж,  харилцааны чанарыг сайжруулж, харилцааг гүнзгийрүүлдэг. 
    • Нэг тоглогчийн ур чадвараас багийн амжилт хамаардаг тул үүрэг хариуцлагыг ухамсарлаж, өөртөө шаардлага тавих чадварт суралцана. 
    • Видео тоглоомыг гадаад хэл, математик, инженерчлэл, түүх зэрэг сургалтанд ашиглах, симуляци нөхцөлд дадлага хийх боломжтой. 
    • Тоглоомын үед хэдэн арван удаа гар нүдний хоршсон хөдөлгөөн хийж, богино хугацаанд шийдвэр гаргаж байдаг.  
    • Мэргэжлийн тамирчин болох зорилго тавьж хичээллэн амжилтанд хүрч өөрийн карьер, нэр алдрыг ч өргөж болно.
    • Тоглогчид хэл, хилний ялгаанаас үл хамааран цахим орчинд нөхөрлөлийг бий болгодог. Цар тахлын үед олон тоглогчид хувьд найзуудтайгаа яг л хэвийн үед байгаа мэт холбоотой байсан. 
    • Зөвөөр хөгжүүлж чадвал гэр бүлийн гишүүдийн хувьд хамтран ярилцах ярианы сэдэв болно. 
    • Олон цагийн ажилласны дараа, амьдралын төвөгтэй асуудлыг даван туулах тайвширхад видео тоглоом алжаалаа тайлах, стресс тайлах нэгэн зүйл болдог. 
    Сэтгэцийн эрүүл мэнд 86333 42223 from nes to switch nintendo has now sold 5 4 billion video games

    Видео тоглоомын сул тал юу вэ?

    Видео тоглоом нь сэтгэцийн эрүүл мэндэд сайнаар нөлөөлдөг ч хэрээс хэтэрвэл мэдээж олон сөрөг талтай. Хэт их цаг зарцуулах нь таны сэтгэцийн эрүүл мэндэд сөргөөр нөлөөлөөлөөд барахгүй, биеийн хөдөлгөөний дутагдалт орох аюултай. 

    • Тоглоход зарцуулсан цаг хугацаа таны амьдралд сөргөөр нөлөөлж, та ажил дээр хариуцлага алдаад, хичээл номдоо муудаад, ойр дотныхонтойгоо уур уцаартай хандаад эхэлвэл донтолт руу явж байна гэж үзэн эртхэн арга хэмжээ авах хэрэгтэй.  
    • Бодит нөхцөл байдлаас зайлсхийж, асуудлыг шийдвэрлэхгүйгээр, түүнээс зугтаж, сэтгэлээ тайвшруулах нэрийдлээр олон цагаар тогловол байдал улам л дордоно.
    • Олон цагаар дэлгэцийн өмнө суудаг тул цэнхэр туяанаас болж нүдний хараанд нөлөөлж эхэлдэг. 
    • Удаан хугацаанд чанга дуутай чихэвч зүүдэг тул сонсголын хувьд муугаар нөлөөлж болно. 
    • Зөв суугаагүйгээс болж, эсвэл олон цагаар нэг байрлалд суудаг тул нуруу, суудлын өвчтэй ч болж болно. 
    • Гарын хуруунууд давтамжтайгаар маш олон удаа хөдөлдөг тул хуруу, бугуйгаар өвддөг болно. 
    • Чиний амжилтаас багийнхны чинь амжилт, чиний сүүлийн тоглолтоос чиний карьер, цалин хөлс гээд амьдралын чинь баталгаа шалтгаалах учраас чамд сэтгэл зүйн хувьд хүнд дарамт болдог.
    • Тоглогчид, тамирчдын хувьд цахим орчины элдэв дайралт доромжид их өртдөг тул маш эмзэг байдаг.
    • Тамирчид (ялангуяа залуу тамирчид) багаас хасагдах вий хэмээн эрүүл мэндийн асуудлаа нууж, юу ч болоогүй юм шиг явдаг нь байдлыг улам хүндрүүлдэг. 
    • Уур уцаараа ойр дотныхондоо гаргаж, түүнийг ойлгохгүй дэмжихгүй байгаа мэт санагддаг. 
    • Тоглолтын ур чадвар муудаж байгаа ч түүнийгээ хүлээн зөвшөөрдөггүй
    сэтгэцийн эрүүл мэнд

    Цаашид яах вэ?

    • Салбарын хувьд шинэ, хийгдсэн судалгаа бага байдаг ч дээрхи асуудлуудыг даван туулахын тулд бид юу хийж болох талаар өөрийн бодлыг хуваалцъя. 
    • Гадаад улсын томоохон байгууллагууд сэтгэцийн эрүүл мэндийн асуудлаар аль хэдийн яриад, арга хэмжээ аваад, мэргэжлийн хүмүүсийг хөлслөн ажиллуулдаг болжээ. 
    • Манай улсын хувьд амжилтад хүрч, тамирчдаа цалинжуулж байгаа байгууллагууд гарын таван хуруунд л багтана. Хэдий нөхцөл байдал хүнд ч цахим спортын тамирчны сэтгэл зүйн асуудлыг одооноос ярьж, тамирчид, баг, байгууллага хамтран ажиллах хэрэгтэй болжээ. 
    • Баг, байгууллагын гэрээнд тамирчны эрүүл мэндийн асуудлыг тусгах; тоглолтын, бэлтгэлийн, дасгалын цагийг тодорхой болгох; эрүүл мэндийн даатгалыг тусгаж байх, 
    • Тогтмол хийх, тэмцээний завсарлагаар хийх дасгалуудыг хэвшүүлэх, бясалгал хийх, зөв хооллох, сайн унтаж амрах, зөв хэв маягийг хэвшүүлэхэд зөвлөгөө авч байх,
    • Зөвхөн бизнесийн байгууллагаас гадна эрүүл мэндийн байгууллагуудтай хамтрах, ярилцлага, уулзалт зохиох, зөвлөгөө авах, 
    • Дотоодын томоохон тэмцээнүүдийн хугацааг давхцуулахгүй байх тал дээр зохион байгуулагчид ярилцах, 
    • Сэтгэцийн эрүүл мэндтэй холбоотой хөтөлбөр боловсруулах, судалгаа хийх, мэдээлэл цуглуулах, асуудал хурцадсан үед биш эхнээсээ сууриа зөв тавьж явах хэрэгтэй

    Сэтгэцийн эрүүл мэндтэй холбоотой хөтөлбөр боловсруулах, судалгаа хийх, мэдээлэл цуглуулах, асуудал хурцадсан үед биш эхнээсээ сууриа зөв тавьж явах хэрэгтэй

    Тоглогч, тамирчин, streamer-ийн хувьд биеийн болон сэтгэцийн эрүүл мэнддээ анхаарах хэд хэдэн дасгалуудыг дараах мэдээллийн сайтуудад мэдээлжээ. 

    cyberathletiks.comд зөвлөснөөр электрон хэрэгслээс өөрийгөө бүрэн чөлөөлөх, аль болох ой модоор зугаалах, сайн чанартай унтах, хөдөлгөөнт дасгал тогтмол хийх, багийнхан гэрийнхэн найзуудтайгаа ярилцаж байхыг зөвлөжээ.

    esportshealthcare.com мэдээллийн сайт дээр бичсэнээр хөдөлгөөнт жижиг дасгалууд хурууны, бугуйн, гарын шууны, нүдний дасгалуудыг тоглолтын завсарлагааны үеэр хийж байхыг заажээ. 

    Миний бичиж байгаа эдгээр зүйлс нь зөвхөн мэдээллийн шинж чанартай тул уншигч Та өөрийн санал бодлоо esportsnews.mn-тэй хуваалцаарай. 

    Уншсан материалууд: 

    https://www.ncbi.nlm.nih.govhttps://www.health.harvard.eduwww.forbes.comhttps://esportshealthcare.com/cyberathletiks.com, yolo.mn, posted.mn, https://esportsinsider.com

    Ю. Ариунзаяатhttps://esportsnews.mn/
    Цахим спорт бол энэ зууны спорт.

    Шинэ мэдээ

    Өмнөх нийтлэлЦахим спортын Зуны Наадам 2022
    Дараагийн нийтлэлEsports program at universities

    Холбоотой мэдээ

    СЭТГЭГДЭЛ БИЧИХ

    Энд сэтгэгдэл оруулна уу!
    Энд нэрээ оруулна уу