Баасан, 8 сар 19, 2022
Бусад

    Нэвтрүүлэгч Лука Леон-оос 150 мянган доллар нэхэмжилжээ. 

    Алдарт Destiny 2 тоглоомыг бүтээгч Bungie компани нэвтрүүлэгч Лука Леон тоглолтын үеэр бусдыг мэхэлж, тэдний төв байрыг шатаана гэж сүрдүүлж, ажилтныг нь заналхийлсэн гэх үндэслэлээр 150,000 доллар нэхэмжилжээ.

    Шүүхээс @inkcel-ийн нэрээр жиргэдэг Лука Леоне-ийг “шударга бусаар давуу тал олж, өөрийн түвшингээ ахиулан, Destiny 2 тоглоомын хотолд буруу үлгэр үзүүлсэн” гэж, тэгээд ч зогсохгүй тэрээр Bungie-н менежер Дилан Гафнерыг заналхийлсэн хэрэгт буруутгаж байна. 

    Нэвтрүүлэгч Лука Леон-оос 150 мянган доллар нэхэмжилжээ.  Destiny 2 Witch Queen.0.png

    Лука Леонид удаа дараа доорхи зохисгүй үйлдлүүдийг гаргаж байсан тул хөгжүүлэгч компаний зүгээс аргагүйн эрхэнд шүүхэд хандсан байна. 

    • 2022 оны 6-р сарын 10-нд “Портландад зуны нэгэн дулаахан өглөө нойрноосоо дөнгөж сэрсэн Дилан утсаа шалгангаа түүний Bungie-ийн албан ёсны нэрээр хэн нэгэн жиргэж байхыг харах болно. DYLAN GAFNER LMDOAOAOAOAO гэж жиргэсэн, 
    • 2022 оны 7-р сарын 4-ний өдөр Сиэтлд хөлсөөр галдан шатаах хүсэлтэй хүн байгаа эсэхийг асуусан жиргээний хариуд Леоне би байна, Bungie бол хямдарч болно шүү гэсэн,
    • #NewProfilePic гэсэн хаштагтай Гафнерийн ажилтны зургийг жиргэсэн,
    • Леоне “Гафнер манайхаас гучин минутын зайд амьдардаг, айж л явах хэрэгтэй шүү” гэж твиттер хуудсандаа бичсэн 
    • Леоне өөрийн Twitch дээр miffysworld хаягаар тоглолтын үеэр хууран мэхэлж буй бичлэгээ олон нийтэд цацаж, зохисгүй зан авир гарсан тул түүнийг хаягийг хориглоход өөр нэрээр  шинэ хаяг үүсгэнэ гэж мэдэгдэж байжээ.
    Лука Леон

    Bungie нь Destiny 2-г тоглохын тулд бүх тоглогчид LSLA-г гүйцэтгэж, хэрэглэгчид тоглоомыг хакердах, өөрчлөхгүй байх, тоглогчдод шударга бусаар давуу тал олгох програм хангамж үүсгэх, хууран мэхлэхээс урьдчилан сэргийлэх зорилготой бүхий бусад заалтуудыг дагаж мөрдөхийг шаарддаг.

    Destiny 2 бол тоглоом доторх худалдан авалтаас орлогоос санхүүждэг, үнэгүй тоглоом юм. Ийм учраас тоглоом хөгжүүлэгч тоглоомын орчныг шударга байлгахад маш их анхаардаг. 

    Bungie мөн Лука Леоныг “шилдэг тоглогчдыг  шагнадаг дижитал урлаг болох Destiny 2-ын эмблемийг зарсан,  буяны аянд хандив өгсөн тоглогчдод олгодог тусгай эмблемүүдийг  г хулгайлаад зогсохгүй тэдгээрийг хууль бусаар зарсан” гэж буруутгагджээ.

    Эх сурвалж: nypost.com, esportsnews.mn

    Ю. Ариунзаяат
    Ю. Ариунзаяатhttps://esportsnews.mn/
    Цахим спорт бол энэ зууны спорт.

    Шинэ мэдээ

    Холбоотой мэдээ

    СЭТГЭГДЭЛ БИЧИХ

    Энд сэтгэгдэл оруулна уу!
    Энд нэрээ оруулна уу