Ням, 10 сар 24, 2021
top banner

Монгол улсын Lilgun баг азийн lower division-д түрүүллээ

DOTA2-ийн DPC улирлын lower division-д Монгол улсын Lilgun баг аваргалж 17,000 ам.доллар шагнал хүртэж мөн upper division буюу азийн топ 8 багийн өрсөлдөөнд нэгдэх эрхтэй боллоо. Уг upper division-ийн хувьд major-ийн өмнөх шат гэж хэлж болох бөгөөд азийн хамгийн өндөр чансаатай багууд өрсөлддөг юм.

Lilgun багийн хувьд өнгөрсөн оны төгсгөлд нээлттэй сонгон шалгаруулалтаас шалгарч lower division-ийн эрхээ аваад байсан билээ. Тэдний хувьд lower division-ийн улирлын эхний хоёр тоглолтондоо шууд хожигдож эхлүүлсэн ч сүүлийн тоглолтууддаа төгс тоглолтуудыг харуулж тэргүүлэгчдийг удаа дараа буулган авсанаар аваргаар шалгарлаа. Сүүлийн тоглолтондоо тэд хүснэгтийн сүүлийн байранд бичигдэж байсан Yangon Galacticos багийг 2-0 харьцаатай буулган авч чадлаа.

Ийнхүү тэд аваргалснаар $17,000 эзэд болсон ба ирэх улиралд upper division-д азийн шилдэг 8 багтай өрсөлдөх болж байна. Уг тэмцээнд эхний байруудад орвол major тэмцээнд оролцох эрхээ авах юм. Монгол улсаас одоогоор major тэмцээнд оролцсон баг байхгүй бөгөөд өмнө нь Hustla тамирчны хувиар Сингапурын Reality Rift багтайгаа major-т оролцож байлаа.

Lilgun багийн хувьд MESA Pro Series #1 тэмцээний үеэр Kingdom нэрийн дор оролцож 6-р байранд орж байсан бол энэ оны эхэнд хоёр дахь цуврал тэмцээнд нь тэргүүн байр эзэлсэн юм.

Шинэ мэдээ

spot_img

Холбоотой мэдээ

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

Энд сэтгэгдэл оруулна уу!
Энд нэрээ оруулна уу

spot_img