Пүрэв, 10 сар 28, 2021
top banner

Монголын шигшээ баг 3-4-р байр эзэллээ

Олон улсын сагсан бөмбөгийн холбоо буюу FIBA-аас зохион байгуулдаг FIBA Esports Open тэмцээний зүүн азийн аварга шалгаруулах тэмцээн амжилттай явагдаж байна. Уг тэмцээнд Монгол улсын шигшээ баг оролцсон бөгөөд 3-4-р байр эзэлсэнээр тэмцээнээ өндөрлүүллээ.

Манай багийн хувьд хэсгийн шатанд Индонез болон Шри Ланкагийн багуудтай тоглож Шри Ланкагийн багийг 50+ онооны зөрүүтэйгээр ялалт байгуулсан нь онцлох үзүүлэлт байв. Хэсгийн шатнаас шалгарсаны дараа буюу өнөөдөр манай баг тэмцээний хамгийн шилдэг баг Филиппинтэй тоглож 2-0-ийн харьцаатайгаар ялагдал хүлээж тэмцээнээ өндөрлүүллээ. Эхний тоглолтондоо олон онооны зөрүүтэй хожигдсон ч хоёр дахь тоглолтонд маш ширүүн өрсөлдөөнийг үзүүлж эцсийн мөчид тэнцэж байгаад сүүлийн 30 сэкундэд тэргүүллэ алдаж 64-58 харьцаатайгаар ялагдлаа.

Тэмцээний хувьд дундын сервер гэж байхгүй байсан ба Bo1 цуврал дээр шодож, Bo3 цуврал дээр ээлжилж серверээ сонгон тоглолоо. Хэрвээ Индонезтэй хийсэн ойролцоо өрсөлдөөнд өөрсдийн сервер дээр тоглож, хоцролтгүй тоглосон бол хэсгээ тэргүүлж нөгөө хэсгийн арай сул өрсөлдөгчтэй таарах боломж байсан юм.

Шинэ мэдээ

spot_img

Холбоотой мэдээ

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

Энд сэтгэгдэл оруулна уу!
Энд нэрээ оруулна уу

spot_img