Мягмар, 7 сар 5, 2022
Бусад

    Монголын Теккенчид ЗУНЫ ЧАНСААГАА тогтоолоо.

    Монголын Теккенчдийн Холбоо, Tengis PS Center, Time Room нар хамтран зохион байгуулсан ээлжит ЗУНЫ ЧАНСАА ТОГТООХ тэмцээн амжилттай болж өндөрлөлөө.

    2022 оны 6 сарын 12-нд болсон тэмцээн нийт 20 оролцогчтой зохион байгуулагдаж Тэмцээнд 

    • Мөнхболд “Redsun” 1-р байр
    • Баасансүрэн “LANS” 2-р байр
    • Мөнгөнбагана “Demo” нар 3-р байрт орж шилдгээр шалгарчээ. 

    Монголын Теккенчид Зуны чансаа тогтоох тэмцээний Top 8-аас эхлэн тоглолтуудыг LIVE бичлэгээр чанарын өндөр төвшинд хийж, Tekken Community-г өргөжүүлэн, тэмцээний формат, стандартыг баримтлан амжилттай зохион байгууллаа. 

    Монголын Теккенчид Зуны чансаа тогтоох тэмцээнийг албан ёсны эрхтэйгээр аниме контент хүргэдэг Animax-ынхан ивээн тэтгэж, тэмцээний бүх тоглогчдод 3 сарын эрх бэлэглэжээ.

    Tekken 7 нь Bandai Namco Entertainment-ээс 2015 оны 3 сард хөгжүүлж гаргасан зодооны төрлийн тоглоом бөгөөдArcade, Windows, PS4, Xbox One зэрэг платформуудад тоглодог.

    TEKKEN 7 хувьд Монголын тамирчид олон улсын тэмцээнд амжилттай оролцож, медаль авчирч байсан түүх бас бий. IESF World Championship-д 3-р байрт Ч.Түвшинбилэг 5-р байрт Д.Мөнхболд нар шалгарч байжээ. Цахим спортын энэ төрөл нь Олимпийн төрөлд орох магадлалтай, 2019 онд Азийн тоглолтод медалт төрлөөр орсон. 

    Эх сурвалж: Tekken Mongolia

    Ю. Ариунзаяатhttps://esportsnews.mn/
    Цахим спорт бол энэ зууны спорт.

    Шинэ мэдээ

    Холбоотой мэдээ

    2 сэтгэгдэл

    1. esportsnews.mn ii Ю. Ариунзаяат egchidee bayarllaa, Tekken surhad hetsvv bolohoor shine hvn nemegdehdee muuch gesen, Mongoliin Tekkenchid gej mundag hvvhdvvd baidag yum shvv gej urgelj bodoj setgeliin demjileg vzvvldegt bayarllaa. Bas temtseenii talaar medeelej ugsund bayarllaa.

    2. Tekken gedeg surhad hetsvv togloomiig delhiin tuwshind togloj Ikh orondoo medal awchiraj baisan bolon Mongoliin ulsiin temtseend urgelj idwehtei oroltsodog niit tamirchiddaa bayar hvrgey! Mongoliin 1119n tekken toglogchid uneheer bor zvhrheeree uur uursduu temtseen zohion bey beynee hurtsalsaar udiig hvrej baigaa bilee, Ug n delhiin tuwshind E-Sportiig hugjuulmeer bainga company baiguulaguud baiwal Mongoliin tekkenchidee demjiwel haritsangvi zardal bagtaigaar delhiid ner n garan gej bodoj bn. Manai grouprvv neg shagaigaad vzeerei https://www.facebook.com/MongolianTekkenAssociation

    СЭТГЭГДЭЛ БИЧИХ

    Энд сэтгэгдэл оруулна уу!
    Энд нэрээ оруулна уу