Пүрэв, 10 сар 28, 2021
top banner

Манчэстэр Юнайтэдийн менежер Сулшэр ULTI Esports-ийн эзэн боллоо

Хөлбөмбөгийн домогт клуб Манчэстэр Юнайтэдийн ерөнхий дасгалжуулагч Оле Гуннар Сулшэр esport-д орж ирж байгаагаа esport-ийн ULTI агентлагийн эзэн болсоноор зарлалаа. Түүнтэй хамт Норвегийн шигшээ багийн дасгалжуулагч Стале Солбаккэн уг агентлагийг эзэмшихээр болсон байна.

1999 оны Аваргуудын лигийн финалд хожлын гоолыг оруулж Манчэстэрийн домгуудын нэг гэдгээ баталж чадсан тэрбээр esport-ийн талаар ийн онцолсон байна.

“Esport өмнө жилүүдэд хүмүүсийн таамаглаж байснаас ч хурдацтайгаар өсөн хөгжиж байна. Одоо дэлхий даяар спортын нэг хэсэг болж олон хүмүүст аз жаргал бэлэглэж байна. ULTI агентлаг энэ талбарт маш олон том төлөвлөгөөтэй байгаа нь үнэхээр сайн хэрэг. Тэд тоглогчдын төлөө маш их зүйл төлөвлөж, тэдэнд маш олон боломжийг олгож байгаа.”

ULTI агентлагийн хувьд esport-ийн talent-ууд буюу тайлбарлагч, хөтлөгчдийг бэлдэж цаашлаад esport-ийн байгууллагуудад хэрэгтэй боловсон хүчнүүдийг бэлтгэдэг юм. Мөн тус салбартаа маркетинг, брэндингийг ажлуудыг гүйцэтгэдэг билээ.

Шинэ мэдээ

spot_img

Холбоотой мэдээ

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

Энд сэтгэгдэл оруулна уу!
Энд нэрээ оруулна уу

spot_img