Ням, 11 сар 27, 2022
Бусад

    Европын Холбооны цахим спортын тухай төслийг 560 гишүүд дэмжлээ

    Европын Холбооны Парламент “Цахим спортын тухай тогтоол”-ын төслийг хэлэлцэхэд 560 нь дэмжлээ.

    Европын Холбооны Парламент “Цахим спортын тухай тогтоол”-ын төслийг хэлэлцэхэд 560 нь дэмжиж, 34 нь эсэргүүцэж, 16 нь түдгэлзсэн саналаар Европын Холбооны орнуудын хүрээнд цахим спорт, видео тоглоомын салбаруудыг дэмжих, тэднийг санхүүжүүлэх, урт хугацааны стратеги боловсруулах хууль эрх зүйн үндэслэл бий боллоо.

    Европын Холбооны Парламентаас баталсан энэхүү тогтоол нь Европ дахь цахим спорт, видео тоглоомын салбарыг шийдвэр гаргагч нарын түвшинд ойлгуулахад, энэ салбарыг өргөн цар хүрээтэй, эдийн засгийн өгөөжтэй, олон орны соёлын хувьд хүртээмжтэй болоход эргэлт хийнэ гэж үзэж байна.

    Европын Холбоо
    Credit: EU

    Тогтоолд “ЕХ өмнө нь дотоодын видео тоглоомын үйлдвэрлэлд дэмжлэг үзүүлж байсан ч санхүүжилтийн хувьд хангалтгүй, үйл ажиллагааны хувьд хязгаарлагдмал байсан. Гэхдээ уламжлалт спорт, цахим спортыг авч үзэхдээ бид ялгаатай хандах ёстой. Учир нь, цахим спорт нь оюуны өмчийн эзэмшил, хэвлэлийн эрхийн тал дээр хөгжүүлэгч давуу эрхтэй” гэж дурджээ.

    Уг тогтоолд нэмж дурдахдаа “цахим спортын хөгжлийн өргөн цар хүрээ, үүнд Европын Холбооны оруулж буй хувь нэмрийг тодотгох, нэгдсэн дүрэм боловсруулах, тамирчдын хувьд Шенгений визийн хөнгөлөлт үзүүлэх, тэдэнд зориулсан олон арга хэмжээ авах болно” гэжээ.

    Европын Холбооны төсөл боловсруулах ажил нь

    • Цахим спортын салбарыг шийдвэр гаргагч нарт ойлгуулах, тэднийг сургах
    • Анхан шатны бичиг баримтаа боловсруулах
    • Судалгаа хийх, цахим спортын байгууллагуудаас санал авах
    • Хуулийн төсөл боловсруулах
    • Тогтоолын төсөл бичих
    • Бичсэн төслөө уншуулах, гишүүдийг лоббидах
    • Тогтоолын төслийг хэлэлцэхийг зөвшөөрөх хүртэл нүсэр их ажлын үр дүн юм.

    Тогтоолыг амжилттай баталснаар Европ тивийн цахим спорт, тоглоомын салбарын хувьд эрх зүйн болон санхүүгийн хувьд томоохон ялалт авчирлаа. Цахим спорт, видео тоглоомын хөгжүүлэгч компаниуд стратеги боловсруулсны дараа ЕХ-ны санхүүжилт, дэмжлэг авах боломжтой болно.

    Харин одоо нэгэнт эрх зүйн хувьд баталгаатай болж, хуульчлагдсан тул дараагийн том ажил нь урт хугацааны стратегийг боловсруулж, хэрэгжүүлэх явдал юм.

    Тогтоолын төсөлд дурдсанаар:

    • CULT Европ дахь видео тоглоомын үйлдвэрлэлийн тоог нэмэгдүүлэхийн тулд цар хүрээг өргөтгөх, санхүүжүүлэлтийг нэмэгдүүлэхийг Европын Холбооноос хүсч байна. 2022 онд “Бүтээлч Европ” төслийн хүрээнд видео тоглоомын үйлдвэрлэлийг санхүүжүүлэхэд зориулж 6 сая евро хуваарилсан боловч CULT энэ нь хангалтгүй гэж мэдэгджээ.
    • Хэдийгээр санхүүжилт олгох тухай яригдаж байгаа ч, тус нутаг дэвсгэрт байрлах тоглоомын компаниудад ЕХ татварын хөнгөлөлт үзүүлэх эсэх нь тодорхойгүй байна. Австрали, Канад зэрэг бусад улс орнууд татварын хөнгөлөлт олгодог жишиг байдаг тул, илүү ээлтэй нөхцөл бүрдүүлэхгүй бол тэдгээр компаниуд өөр газар нутаг руу нүүгээд явчиж чадна гэдэг нь хэнд ч ойлгомжтой.
    • CULT “Видео тоглоомын хөгжүүлэлт нь маш хурдтай инноваци дээр тулгуурладаг учраас, Европын  хувьд ч төдийгүй дэлхий даяар тоглоомын салбар авъяастан, мэргэжилтнүүдээр дутагдаж байна. Иймд  видео тоглоомыг зөвхөн тоглоом төдийгүй, хичээл заах, мэдлэг олгох хэрэгсэл болгон судлаж, хөгжүүлэх хэрэгтэй” гэж уг тогтоолд заажээ.

    Европын Холбоо (EХ) бол одоогоор Европ тивийн 27 тусгаар улсыг нэгтгэдэг. 1992 оны “Маастрихт«-ын Гэрээгээр тохиролцож Европын Холбоо (ЕХ) хэмээх одоогийн нэрээ авч 1993 оны 11 дүгээр сарын 1-нээс хүчин төгөлдөр болжээ.

     ЕХ-ний иргэдээс 5 жил тутамд Европын Парламент сонгогддог. Европын Холбооны Парламент нь 705 гишүүнээс бүрддэг.

    Холбоотой мэдээлэл:

    Европын Холбоо “Цахим спорт нь спорт биш” гэж тогтоолын төсөлдөө тусгажээ. Гэхдээ…

    ЭХ СУРВАЛЖ:esportsinsider.com
    Ю. Ариунзаяат
    Ю. Ариунзаяатhttps://esportsnews.mn/
    Цахим спорт бол энэ зууны спорт.

    Шинэ мэдээ

    Холбоотой мэдээ

    СЭТГЭГДЭЛ БИЧИХ

    Энд сэтгэгдэл оруулна уу!
    Энд нэрээ оруулна уу