Ням, 11 сар 27, 2022
Бусад

    Долоо хоногийн онцлох: MESA ESF2022 TI11, 2 дахь Мажор

    Долоо хоногийн онцлох: MESA ESF2022 болон TI11, 2 дахь Мажор тэмцээнүүд зарлагдлаа. 

    Долоо хоногийн онцлох: MESA ESF2022 Summer edition Улаанбаатарт, TI11 Сингапурт, 2 дахь Мажор Рио Де Жанерод болох нь. 

    Esports

    • Esports цэнгэлдэх хүрээлэнгийн Glytch компани саяхан Хойд Америк даяар төлөвлөж буй 32 спорт цэнгэлдэх хүрээлэнгийн дизайны архитектороор Populous-ийг нэрлэсэн. 
    • Шинээр байгуулагдсан Pixion Games студи сүүлийн 18 сарын турш гар утсанд зориулсан стратегид суурилсан ARPG тоглоом болох Fableborne хийжээ. Fableborn нь тоглогчдод  NFT-ээр худалдан авалт хийх замаар өөрсдийн баатрууд, арлууд, тоглоом доторх зүйлсийг бүтээх боломжийг олгодог. 
    • Тэмцээнийг зохион байгуулагч ESL Gaming өөрийн гар утасны цахим спортын тэмцээн болох Snapdragon Pro Series-ийг  Энэтхэгт улсад өргөжүүлэхээр болжээ.

    Sponsorships

    • 2022 оны 12-р сарын 13-нд Лас Вегас хотод болох Esports Awards  арга хэмжээний дараагийн ивээн тэтгэгчээр үндэстэн дамнасан Tyson Foods хүнсний боловсруулах корпорацтай хамтран ажиллахаа зарлалаа. Энэхүү арга хэмжээнд хамтран ажиллахаар тоглогчдын сандлын  Secret Lab, Англи улсад байдаг дижитал мэдээллийн Sizzle, үүрэн телефоны Verizon нар мэдэгдсэн билээ. 
    • Үл хөдлөх хөрөнгийн Тэсо Пропертис Групп удахгүй болох хүүхдийн эрхийг хамгаалах өдрийг угтан CTS-тэй хамтран 12-16 насныхны дунд “Ирээдүй миний нүдээр ” Minecraft бүтээлийн уралдааныг зарлажээ. ШАГНАЛЫН САН: 1-р байр: Playstation 5;  2-р байр: Samsung A7 tab;  Шилдэг 5 бүтээл: Гарын бэлэг. 

    Partnerships

    • Цахим спортын тэмцээн, арга хэмжээ зохион байгуулагч Blast байгууллага Дани улсын Dansk Industri-тэй хамтран ажиллах урт хугацааны гэрээ байгууллаа. 
    • Хойд Америкийн хоол хүргэлтийн Doordash компани Faze Clan-тай хамтран контент хийх тал дээр хамтран ажиллах боллоо.  Мөн Disney-тэй хамтран брэндийн нүүр царай болсон Mickey Mouse-ийн дүртэй tech-vamped хувилбар гаргана. 

    Organizations

    • Сауди Арабын засгийн газрын Олон нийтийн Хөрөнгө оруулалтын сан Японы Nintendo компаний хувьцааны 5%-ийг худалдаж авчээ. 
    • IHC esports PUBG mobile баг бүрэлдхүүнд өөрчлөлт орж Zyol Zolboot Bayartsengel, ICY Tengis Batnasan, Godless Bilguun Baatarkhuu, Alex Huselbaatar Hatanbaatar, Sanchir Sanchirbold Galbadrah, Demo нар боллоо.
    • Филлипин улсын Neon Esports баг Монгол улсын  Team Renewal багийн хослол Tamir “Bell”Gankhurel, Tugstur “Se” Dashzeveg нарыг багтаа нэгтгэжээ. 
    Долоо хоногийн онцлох: MESA ESF2022 TI11, 2 дахь Мажор IMG 6496 1

    Rules

    • Спортын бооцооны Rivalry corp Австрали улсад цахим спортын бооцооны эрхээ авчээ. 
    • IESF Дэлхийн Цахим Спортын Академтай хамтран судалгааны ажлын уралдааныг хоёр дахь удаа “Цахим спортын тамирчны эрүүл мэнд” сэдвээр зарлалаа. Тэргүүн байрын эзэн 4,000,000 вон-ын шагналаас гадна судалгааны ажлаа World Espsorts Academia-д байршуулах эрх; хоёр, гуравдугаар байрын эзэд тус бүр 2,000,000, 1,000,000 воны шагналтай. 

    Tournaments

    • South Asia Spring 2022 тэмцээнд STALWART ESPORTS баг 323 оноотой аваргалж, $40,000 долларын шагналын эзэн боллоо. SEAL Esports баг 5-р байранд, IHC ESPORTS баг 7-р байранд орсон амжилттайгаартэмцээнээ өндөрлүүллээ
    • Долоо хоногийн онцлох: MESA ESF2022 MESA ESF2022 SUMMER Edition тэмцээний OPEN QUALIFIER STAGE эхэллээ. Open Qualifier Stage-н тэмцээнүүдийн хуваарь:

    -MESA National Championship – CS:GO/Female/ 05.26

    -MESA Champions – DOTA2  05.27

    -MESA Premier Summer – PUBG Mobile 05.28

    -MESA Pro Series Summer – CS:GO/Male/ 05.28-05.29

    -Prowave – eFootball, Tekken7, Mobile Legends 05.29-05.31

    OPEN QUALIFIER, MAIN EVENT STAGE, ESF 2022 LAN FINAL STAGE-ээс шалгарсан багууд Бали Арал дээр энэ 11-р сард болох IESF World Championship 2022 олон төрөлт Дэлхийн Аваргын тэмцээнд Монгол улсаа төлөөлөн оролцох эрхтэй болно. 

    Долоо хоногийн онцлох: MESA ESF2022 болон TI11, 2 дахь Мажор тэмцээнүүд  

    • Positive Gaming Mongolia баг өөрсдийн дэмжигчид, Mobile Legends: Bang Bang тоглогчдын дунд “Community Cup” тэмцээнийг ерөнхий ивээн тэтгэгч MonPay-тэй хамтран зохиож байна. Тэмцээнд 16 баг оролцож, оноо цуглуулан өрсөлдөнө. Энэхүү тэмцээн ирээдүйд мэргэжлийн лиг болон өргөжих юм байнө. Харин тэмцээний үндсэн кастераар Mobile Legends төрлийн стриймэр “Saftaz Gaming” ажиллаж байна. 
    • ICT-2022 спорт наадам уламжлал болон явагдаад нэлээд хэдэн жил болж байгаа билээ. Энэ удаагийн наадмын цахим спорт Dota 2 төрлийн тэмцээнд  нийт 20 баг өрсөлдсөнөөс Мобиком-ын баг 1-р байрт, T Zone 2-р байрт, Юнител-ийн баг 3-р байрт шалгарчээ. 
    • Intel® Extreme Masters нь CS:GO Major тэмцээнийг анх удаа Өмнөд Америкийн Рио-де-Жанейро хотод 10 сарын 31-11 сарын 13 хүртэл зохиох болсоноо зарлалаа. Дэлхийн шилдэг 24 баг нийт $1,000,000 шагналын сантай энэ тэмцээнд өрсөлдөнө.  
    • 2021-2022 оны Dota Pro Circuit (DPC) улирлын анхны олон улсын LAN тэмцээн болох ESL One Dota 2 Stockholm Major тэмцээний гранд финалын үеэр Dota 2 хөгжүүлэгч Valve “TI11 (The International 11) анх удаа Зүүн өмнөд Азид, Сингапур улсад  10-р сард болно« гэж мэдэгдлээ.
    Долоо хоногийн онцлох: MESA ESF2022
    Image: MESA

    Stats

    • IMARC группээс гаргасан шинэ судалгаагаар цахим спортын зах зээл 2027 онд 3.86 тэрбум долларт хүрнэ гэсэн тооцоо гаргажээ. юөӨнгөрсөн энэ тоо 1.8 тэрбум доллар байсан билээ. 
    • PGL Antwerp Major тэмцээний сүүлийн өдөр FaZe Clan болон Na’Vi хоёрын аваргын төлөөх тоглолтыг 20,000 гаруй CS:GO тоглоомын хөгжөөн дэмжигчид хүрэлцэн ирсэн нь цахим спортын түүхэнд  хамгийн олон үзэгчидтэй боллоо. Тус тэмцээнийг нийт  2.1 сая үзэгч, 68 сая гаруй цаг үзсэн нь Counter-Strike-ийн хоёр дахь том тэмцээн болж, PGL Stockholm Major-ын дараа оржээ. 
    • DOTA2 тоглогчид нийтдээ 284,935,798 долларын орлого;  Counter-Strike Offensive: 14871 тоглогч 6188 гаруйтэмцээн $134,377,039.73; Fortnite 5028 тоглогчид 765 тэмцээн $119,996,016.05, -аас дээш орлого олжээ.
    Ю. Ариунзаяат
    Ю. Ариунзаяатhttps://esportsnews.mn/
    Цахим спорт бол энэ зууны спорт.

    Шинэ мэдээ

    Холбоотой мэдээ

    СЭТГЭГДЭЛ БИЧИХ

    Энд сэтгэгдэл оруулна уу!
    Энд нэрээ оруулна уу