Ням, 11 сар 27, 2022
Бусад

    Долоо хоногийн мэдээ: 2022.5.30-6.5

    Esports

    Долоо хоногийн мэдээ хүргэж байна.

    Кино стриймин үйлчилгээний The Netflix Geeked Week 5 өдрийн турш YouTubeTwitterTikTokTwitch,  Facebook сувгуудаар 6-р сарын 6-10 хооронд болно. 

    eFuse’s цахим спортын гарааны бизнес мэдээллийн esports.gg-ийг худалдан авлаа. Collegiate Carball Association,  College CoD зэргийг 2021 оны сүүлчээр өөртөө нэгтгэсэн билээ. 

    Dota 2-ийн домогт тоглогч OG багийн гишүүн “Ceb”-ийг Франц улсын Ерөнхийлөгч хүлээж авч уулзжээ.

    Франц улсын хэлний академи цахим спортын англи үгнүүдийг хэрэглэхийг хориглох шийдвэр гаргалаа. Олон зууны туршлагатай  Франц улсын хэлний академи esports, streamer зэрэг англи үгнүүдийг хориглолоо. 

    Sponsorships

    Тансаг зэрэглэлийн Dolce & Gabbana брэнд Италийн цахим спортын Mkers-тэй хамтран ажиллаж, шинэ төсөл “gooDGame”-ийг хэрэгжүүлж эхэлнэ. 

    Partnerships

    Хамтын ажиллагааны тухай долоо хоногийн мэдээндээ оруулж байна.

    Нийслэлийн Бизнес инновац хөгжлийн газраас “Хүүхэд ба Инновац” танин мэдэхүйн үзэсгэлэн 2022.06.01-нд Соёлын төв өргөөнд болж, AR, VR технологи дээр суурилсан дижитал арт, дижитал музей, VR тоглоом, робот, NFT, кодын сургалт, сэтгэхүй хөгжүүлэх тоглоом чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг компаниудын танилцуулах экспо гарган, 3D гэрлэн шоу, Мобайл PUBG тэмцээнийг зохион байгууллаа. PUBG Mobile E SPORT төрөлд аваргын цомыг Seal E-Sports авч, IHC E-Sports, Astra Academy нар удааллаа. 

    Үл хөдлөх хөрөнгийн Teso Propties стриймэр CTS Чинтөгстэй  хамтран “Ирээдүй миний нүдээр” Minecraft уралдаан зарлаж Л.Өлзийбаяр,  У.Түвшинбаяр, .Алтангэрэл, А.Азжаргал, З.Сод-Эрдэнэ, А.Тэмүүжин, А.Батбаяр нар тус тус тодорлоо

    Organizations

    IEM Dallas 2022 тэмцээнд түрүүлсэн Cloud9 багийн тоглогч Ax1Le HLTV-д өгсөн ярилцлагадаа:«Cloud9 бол үнэхээр сайн баг. Тэд бидний бүхий л зүйлсэд тусладаг. Би энэ багт нэгдсэндээ баяртай байна. Тэд бидэнд анх санал тавихад бид үнэхээр их гайхсан шүү« гэжээ. Cloud9 баг хуучин Gambit багтай гэрээ байгуулан авснаар тэд оролцсон эхний томоохон тэмцээнүүдийн нэгтээ түрүү авсан юм. Энэ авсан түрүү нь 2018 оны Бостон Major тэмцээнээс хойшх цөм өргөж, түрүү авсан тохиолдол болсон байна.

    Rules

    Riot Games Ази, Номхон далайн орнуудын (AAPI) өв соёлын сар болгон Тавдугаар сарыг АНУ-д тэмдэглэдэг бөгөөд эдгээр орнуудаас Америкийн түүх, соёлд оруулсан хувь нэмрийг тэмдэглэдэг уламжлалтай билээ. Цахим спорт, видео тоглоомын салбарын хүчирхэг байгууллагын нэг болох Riot Games өөрийн компанид ажилладаг Ази, Номхон далайн орнуудаас гаралтай ажилтануудыг хамруулсан бүлэг байгуулжээ. Ингэснээр хамруулах эдгээр хүмүүс бие биенийхээ нийтлэг болон олон үндэстний ялгаатай байдлаас суралцах, энэ бүсийн ард түмэн залуусд  Riot Games-ийг сурталчлах, тухайн бүс улс оронд байгаа оффисуудад гүүр болно гэж үзжээ. 

    Tournaments

    Small 2 big арга хэмжээг IHC-ээс энэ оны 6-р сарын 5-нд Үндэсний Соёл Амралтын Хүрээлэнд зохиож байгаа билээ. Энэ арга хэмжээний хүрээнд PUBG mobile, CSGO-ийн тэмцээнийг зохиожээ. 

    Tekken 7 World Tour 2022 энэ оны 10 сард болно. Аваргын тоглолтод дэлхийн шилдэг тоглогчид 16 бүсэд хуваагдан MASTERS,  DOJO шатлалтай тоглоно. 

    Dota2, The International 11 энэ оны  10-р сарын 8-аас 10-р сарын 30 хүртэл дараах гурван ээлжээр явагдана.

    • 10-р сарын 8-12-ны хооронд The Last Chance Qualifiers 
    • 10-р сарын 15-18-ны хооронд Group stage 
    • 10-р сарын 20-23-ны хооронд Play-Off  (шалгаруулалт)  6850 хүний ​​суудалтай Suntec Singapore Convention and Exhibition Center-т 
    • 10-р сарын 29-30-нд хооронд Final Stage тоглолтууд 12,000 хүртэлх хүний ​​багтаамжтай Сингапурын Битүү цэнгэлдэх хүрээлэнд болно.

     “fifae nation series” 2022 оны Ази тивийн урьдчилсан шатны тоглолтууд 5 сарын 20,21-нд болсон. Үүнд зориулж манай улсын  Хөл бөмбөгийн Холбоо  шигшээ багаа бүрдүүлэх зорилгоор улсын аврагын тэмцээн зохион байгуулж эхний 3-н байрыг эзэлсэн тамирчид эх орноо төлөөлөн тоглолтуудаа хийлээ. FIFAE Nation series-д  манай шигшээ баг нийт 10 тоглолтонд 11 оноо цуглуулж хэсэгтээ Макао улсын шигшээ багтай оноо тэнцэж, бөмбөгний зөрүү тоолсноор манай улсын баг харамсалтайгаар хасагдаж дараагийн шатанд шалгарах боломжгүй болсон. Б.Гүнтөгс “gessss1, Г.Төгсбаяр “hyped”, А.Есөнхүсэл “Yesukhei” нар оролцжээ.

    Stats

    Долоо хоногийн мэдээ алдахгүй авч байхыг хүсвэл esportsnews.mn-тэй хамт байна уу.

    Ю. Ариунзаяат
    Ю. Ариунзаяатhttps://esportsnews.mn/
    Цахим спорт бол энэ зууны спорт.

    Шинэ мэдээ

    Холбоотой мэдээ

    СЭТГЭГДЭЛ БИЧИХ

    Энд сэтгэгдэл оруулна уу!
    Энд нэрээ оруулна уу