Ням, 10 сар 2, 2022
Бусад

    Дасгалжуулагч “bestrong” бичиж байна.

    Дасгалжуулагч “bestrong” А.Хурц PGL Antwerp тэмцээнд оролцож байгаа IHC esports багийн тоглолтын талаар дараах таамгийг дэвшүүлжээ.

    MAJOR DAY

    ТОМ ЗУРАГ.

    PGL Major Antwerp 2022 тэмцээнд оролцож байгаа багуудыг харахад баг тамирчдын ур чадвар нэмэгдсэн, урьд жилүүдээс илүү сонирхолтой таамаглаагүй олон тоглолтууд явагдах болов уу. Учир нь тэмцээний багуудын чансаа ойролцоо, аль багийг түрүүлэх вэ гэсэн асуултад 4-6 баг нэрлэгдэхгүй байхын аргагүй мөн underdog багууд орж ирснээрээ тэмцээн бидний таамаглаж байгаагаас шал өөр үр дүн гарах болов уу.

    Дасгалжуулагч “bestrong"

    IHC багийн хувьд зөвхөн монгол гэлтгүй Ази тивийг төлөөлж байгаа тул тэдний тоглолтын үр дүнгээс хамаарч “ASIA CSGO RATING” нэмэгдэж үнэлэгдэх болно. Иймээс Азийн олон, олон CSGO сонирхогч залуус, мэргэжлийн баг тамирчид IHC-н тоглолт бүрийг алгасалгүй үзэн дэмжих нь гарцаагүй.

    MAП. (газрын зураг)

    IHC BAN – Ancient, Vertigo, Overpass

    Astralis BAN- Mirage, Dust2,

    NUKE эсвэл INFERNO тоглогдох магадлал тун өндөр байгаа. Гэхдээ Astralis -с surprise oрж ирэхийг таамаглахын аргагүй. Inferno, Nuke гэсэн маp ууд дээр Heroic vs NKT -н тоглолтоос харахад NKT nuke дээр CT талаас 10 round авсан тэгэхээр “битүү мап биш задгай мап” дээр тоглох магадлалтай байна.

    БОЛОМЖ.

    IHC хувьд Astralis -тай round -н эхэн үед хүний давуу алдахгүй “map control” аваад байвал тоглолт ойролцоо сонирхолтой явагдах байх. Мөн knife round аа авч CT талаас эхлэн 2 талын pistol round, forcebuy round уудыг амжилттай авбал тоглолт тун сонирхолтой явагдах нь дамжиггүй. Хамгийн гол анхаарах зүйл round -н эхэнд “-1” буюу хүний давуу талаа алдахгүй, тоглолт round -н дундаас хойш үргэлжилж тогловол хожих боломж илүү. За тэгээд хэдхэн цагийн дараа түүхэн цаг мөч монгол баг MAJOR тэмцээний анхны тоглолтоо хийнэ. Тэсэн ядан хүлээж байна. Залуусдаа том амжилтыг хүсье.

    Дасгалжуулагч ”bestrong” онцолж хэлэхдээ:

    Хамгийн гол анхаарах зүйл round -н эхэнд “-1” буюу хүний давуу талаа алдахгүй, тоглолт round -н дундаас хойш үргэлжилж тогловол хожих боломж илүү.

    Ю. Ариунзаяат
    Ю. Ариунзаяатhttps://esportsnews.mn/
    Цахим спорт бол энэ зууны спорт.

    Шинэ мэдээ

    Холбоотой мэдээ

    СЭТГЭГДЭЛ БИЧИХ

    Энд сэтгэгдэл оруулна уу!
    Энд нэрээ оруулна уу