20.1 C
Ulaanbaatar
Ням, 4-р сар 30, 2023

Видео тоглоом цахим спорт болсон нь

- Advertisement -spot_imgspot_img
- Advertisement -spot_imgspot_img

Видео тоглоомын үүслийн тухай ярихын өмнө яагаад спорт болсон гэдэг талаар өөрийн уншиж судалсанаасаа бичье.

Аливаа спорт нь дараах дөрвөн шинжийг агуулж байдаг.

  1. Тоглогчид аз эзийг түшиж биш, ур чадвараар шалгарч, ялгардаг.
  2. Ур чадвараар шалгарсан тоглогчдыг, тэдгээрийн тоглолтыг үзэх үзэгчид, хөгжөөн дэмжигчид шүтэн бишрэгчид гэх мэт хотлыг бүрддэг.
  3. Ур чадвараар илүү тоглогчид нь ганцаарчилж эсвэл багаар тухайн төрлөөрөө дүрэм журмын дагуу шударгаар өрсөлддөг.
  4. Баг тамирчид ур чадвараараа шударга өрсөлдсөнөөр  зэрэг цол ахиж, урамшуулал авдаг.

Хэдийгээр видео тоглоомын үүслийг Pong тоглоомтой холбож үздэг ч тэрнээс өмнө олон тоглоомууд гарсан. Бидний одоогийн нэрлэдэг слот машинууд ч өөрийн үүргээ гүйцэтгэсэн байдаг. 1894 онд АНУ-д  слот машиныг зөвхөн казинод л зөвшөөрдөг байв. 1947 онд Англи улсад энэхүү слот машинд оньс хийж өгснөөр тоглоомыг удирдаж, ур чадвараа ашиглан тоглох боломжийг бий болгосон. (The book of esports by William Collis)

1951 Nim, tic-tac-toe, 1958 онд Tennis for Two, 1958 онд Bertie The Brain гэх мэтээр тоглоомууд ар араасаа цувран гарчээ. 1962 онд гарсан Spacewar нь видео тоглоомын хөгжилд шинэ эринийг авчирсан юм. Учир нь энэ тоглоом transistor хэрэглэснээр консолийн хэмжээ жижгэрч, дизайн, технологийн хувьд илтэд сайжирсан.

Ингэж видео тоглоом нь хөгжлийн явцдаа тоглогчидоос зүгээр л нэг аз, тухайн өдрийн тэнгэр харж байгааг биш, өдөр бүр хөгжүүлэн дээшлүүлж байх ур чадварыг шаардаж эхэллээ.

Олон төрлийн видео тоглоом гарсан ч, тоглогчид олноор төрөн гарсан ч, тоглогчид нь үзэгч болж, үзэгчид нь улам олширч, өөрийн дагаж дуурайх тамирчин-тоглогчидтой болж, тэднийг шүтэж, тэдний тоглолтын тухай ярьж, тэдний тоглолтыг алгасахгүй үзэж, гадны ямар ч нөлөөгүйгээр, видео тоглоомын хотол үүсч бий болжээ. Гэхдээ энэ хотол нь интернет хөгжсөнөөр хил хязгааргүй болж хэл соёл өөр ч дуртай тоглоомоороо холбогдсон бидний төсөөлж байсанаас ч том хотлыг бий болгосоор байна.

1972 онд Станфордын их сургууль дээр зохиогдсон, Rolling Stones сэтгүүлийн бүтэн жилийн дугаарын шагналтай, анхны тэмцээн the Intergalactic Olympics нь спорт болох дараагийн суурийг тавьжээ. Ингэснээр дараа дараагийн тэмцээнүүд зөвхөн найз нөхдийн хүрээнд, хот дүүргийн хүрээнд, яваандаа улс гүрнүүдийн хооронд явагдаж эхэлсэн. Тэр бүр тэмцээн нь өөрийн гэсэн дүрэм журмаа боловсруулсаар л байна.

Видео тоглоом цахим спорт болсон нь EyBZsLIVcAkWAOL
Intergalactic Olympics

Тэмцээний цар хүрээ, оролцоо, давтамж, зохион байгуулалт, зэргээс шалтгаалж тэмцээнд оролцогчид цол зэрэг дэв ахиж, тэр нь тоглогчдыг мэргэжлийн тамирчин болох замд оруулж, видео тоглоомчин биш мэргэжлийн тамирчин гэгдэх боллоо.

Өнөөдөр дээрхи 4 шинжийг агуулсан цахим спорт нь маш хурдтайгаар өсөн хөгжиж, улам олныг хамруулсаар байна. 


1xBet бол спортын цахим бооцооны сайт бөгөөд ESL (Electron Sports League), HLTV; Team Spirit, OG, Tundra, Avangar, K13 зэрэг дэлхийн томоохон цахим спортын байгууллагууд, Монгол улсаас MESA (Mongolian Esports Association), META gaming, IHC байгууллагатай хамтран ажилладдаг.

- Advertisement -spot_imgspot_img
Ю. Ариунзаяат
Ю. Ариунзаяатhttps://esportsnews.mn/
Цахим спорт бол энэ зууны спорт.
Шинэ мэдээ
- Advertisement -spot_img
Төстэй мэдээ
- Advertisement -spot_img

LEAVE A REPLY

Please enter your comment!
Please enter your name here