Лхагва, 7 сар 6, 2022
Бусад

    “Бяцхан түүх” 2006 онд Fnatic багтай тоглосон нь…

    “Бяцхан түүх”- цахим спортын тухай, оролцож явсан тэмцээний тухай сонин дурсамжаасаа хуваалцаж байна.

    “Бяцхан түүх”-ээс “XtremesoБ.Соронзонболд өөрийн нүүр ном дээр бичсэнийг зөвшөөрөлтэйгээр оруулж байна.

    Сониноос мануус нь (TEAM HOOLIGANZ), “IHC esports” багийн залуус Astralis-тай тоглосон шиг мэдрэмжийг 2006 онд авч байлаа. Тухайн үед манай Team Hooliganz баг Хятадын Ченг Дү хотод болсон WSVG 2006 (World Series of Video Games)-д орох эрхийг Тиан Жин хотоос авч тэмцээнд оролцон эхний багаа хожиж, 2 дох багтаа хожигдон LOWER луу унаж, тухайн үеийн дэлхийн босоо аврага FNATIC багтай таарч байлаа. Тэр үеийн мэдрэмж тааварлашгүй сайхан байсан, бүхэл бүтэн шүтэж явдаг багтайгаа таарсандаа баярлан 2 талд суун хамгийн сонин нь Bo1 DE_NUKE CT талаасаа Fnatic баг давуугаа авч эхэлж байлаа.

    Хөөрхийдөө мануус чинь Монголоосоо гарч үзээгүй, анх удаа Хятад улсад өөрсдийн сонирхолоороо бас л юм юм золин байж бүрдсэн баг. Astralis манай хэдтэй тоглосон шиг л том баг өөрсдийн сэтгэл зүй, арга барилдаа шууд ховсдон оруулаал бүх тоглолтыг гартаа авчдаг юм байна лээ. Маш зоригтой ямар ч сандрал байхгүй, аргагүй ш дээ дэлхийгээр хэсэн явдаг цалин авдаг байсан хүмүүс юм чинь, бид 16-4 өөр хожигдож дуусаад гарын үсэг, зургаа авхуулаад л тухайн үед одооных шиг ФБ эд нар байгаагүй учир тэрүүхэн тэндээ л дууссан даа.

    Та нар минь (IHC багийнхан) бидний хувьд тэр дэлхийн хүмүүс болж эхэлж байна. Тэр тоглолтыг үзэж байхад яг дахин тоглож буй мэт тэр мэдрэмжийг дахин авсан шүү.

    Монголын И-Спорт сүүлийн хэдэн жилүүдэд хурдацтай хөгжиж байна. Эцэг эхчүүд , хувийн компаниуд , төр засаг эхнээсээ ойлгоод дэмжээд эхэлсэн байгааг та бүхэн харж байгаа байх бас сонирхох мундаг хүүхэд залуус эрчимтэй нэмэгдэж байна.

    Багийнхаа залуустаа “Боломжийг та нар өөрсдөндөө нээсээр байна, энэ галзуу халуун хурдан мэдрэмжтэй байгаа насан дээрээ боломжоо бүү алдаараа. Сайн ашиглаад аваарай, ирээдүйгээ бүтээнэ шүү. Хичээл зүтгэл чинь Азийн аварга болгож Дэлхийн аваргад хүртэл явж нөгөө мөрөөддөг баг тоглогч нартайгаа тоглож , харц тулгарч , юм ярьж бүр клач хүртэл хийлээ ш дээ. Монгол болон Дэлхийн хүүхэд залуусын мөрөөдөл , од нь болж яваарай” гэж хэлье хэмээн Б.Соронзонболд “Бяцхан түүх”-ээ хуваалцлаа.

    Бяцхан түүх
    Hooliganz with Fnatic 2006. Зүүн гараас: Tentpole , Ghost , Leo , Шийрав (Manager of Hooliganz) Fragrats , Xtremeso , Carnage
    (урд эгнээнд) fOrest , Archi , dsn , cArn

    Ойрын хэдэн жилдээ Монгол баг дэлхийн аварга болох болтугай И-Спорт мандтугай. Энэ бүх боломжыг олгож дэмжиж байгаа IHC GLOBAL LLC , IHC ESPORTS LLC хамт олонд маш олон хүний өмнөөс баярлаж байгаагаа илэрхийлмээр байна.

    Энэ мундаг хүүхдүүдийн арын албанд байгаадаа тун таатай байгаа шүү. Таалан уншсанд бас баярлалаа нуршихгүй байхыг хичээлээ товч бөгөөд тодорхой байсан байх гэж найдаж байна” гэж Бяцхан түүхээ дуусгажээ.

    Та бүхэн “Бяцхан түүх”-ээ хуваалцаарай.

    Ю. Ариунзаяатhttps://esportsnews.mn/
    Цахим спорт бол энэ зууны спорт.

    Шинэ мэдээ

    Холбоотой мэдээ

    СЭТГЭГДЭЛ БИЧИХ

    Энд сэтгэгдэл оруулна уу!
    Энд нэрээ оруулна уу