Пүрэв, 10 сар 28, 2021
top banner

Бидний сайн мэдэх Garena-д одоо юу болж байна вэ?

Одоогоос 7 орчим жилийн өмнө Garena Монголын gaming community дундах хамгийн эрэлттэй програмуудын нэг байлаа. ПС тоглоомын газар бүрт байх Garena-ийн логог төсөөлөхөд одоо ч нүдэнд харагдана. Энэ бол мэдээж Монголчуудын хамгийн их тоглодог байсан DOTA тоглоомыг онлайнаар тоглуулдаг платформ байв. Анх хит болж байхад нь DOTA 2 гараагүй буюу анхны Warcraft хувилбар, цаашлаад онлайнаар тоглох боломж хомс байлаа. Тэр ч утгаараа Garena тухайн үед Монголчуудын онлайнаар холбогдож, ганцаараа, багаараа гээд тоглох боломжтой ганц платформ байсан юм.

Монголчуудын тоглодог өрөө болгон битүү. Өрөө рүү орох гэж tunnel хийж чихдэг он цагууд gamer-үүдийн хувьд одоо бодоход үнэтэй дурсамж байсан нь ойлгомжтой. Өрөө рүүгээ зовж чихэж орчихоод, тоглох гэж слот хайж энд тэндхийн хост руу орж гуйна. Бас болоогүй, хамт тоглох найздаа слот өгөх гэж хостоос нь гуйна. Энэ мэтчлэн бөөн адал явдлыг туулж байж онлайнаар 5v5 тоглох боломж бүрддэг байлаа. Гэтэл хүссэнээрээ гарч болох эрхтэй тул сугарсан нэг нь шууд гарч, дутуу хүнтэйгээр тоглоом дуусна. Тоглоом дуусахаас өмнө game mode -so сонголттой тул тоглогч хоёр багт аль аль руу нь урваж тоглож болно. Энэ мэтчлэн хүндхэн гэх үү, хөгжилтэй гэх үү, сонирхолтой ч гэх үү өдрүүдийг Garena-ийн өрөөнүүдэд өнгөрүүлдэг байлаа. Түүгээр ч зогсохгүй Age of Empire тоглож болдог байсан санагдана.

Бидний сайн мэдэх Garena-д одоо юу болж байна вэ? garena old
Garena-ийн алтан үеийг санаж байна уу?

Уг Garena платформын хувьд Сингапурын Garena компаниас хөгжүүлсэн албан ёсны програм нь байсан. Одоо Garena нь Sea Limited компанийн мэдэлд байдаг бөгөөд бидний тухайн үеийн мэдэх платформ гэхээсээ илүү өөр өргөн цар хүрээтэй ажлуудыг хийдэг болсон. Үүний тод жишээ нь одоо дэлхий нийтийг байлдан дагуулж буй утасны тоглоомуудын нэг болох Arena of Valor юм. Tencent-ийн эзэмшдэг Timi Studios-ийн уг тоглоомыг Garena-аар дамжуулан тоглох боломжтой.

Garena компанийн амжилттай үеүдэд хамгийн түлхэц өгсөн тоглоом бол 2017 онд гарсан Garena Free Fire утасны тоглоом бөгөөд одоо esport-ийн статусаараа нилээд өргөн цар хүрээг эзэлж байна. Тус тоглоомын хувьд 500 сая бүртгэлтэй хэрэглэгчтэй бөгөөд 2020 оны байдлаар 80 сая идэвхтэй тоглогчтой гэсэн том статистикийг танилцуулж байлаа. Garena Free Fire нь Garena-ийн өөрсдийнх нь хөгжүүлсэн хамгийн амжилттай тоглоом юм.

Бидний сайн мэдэх Garena-д одоо юу болж байна вэ? Screenshot 68

Garena тус тоглоомын хүрээнд 2021 оны esport-ийн төлөвлөгөөгөө саяхан нүсэр байдалтай танилцуулсан ба major тэмцээн нь 13 бүсийн 22 багийн дунд 2 сая долларын шагналын сантайгаар явагдах аж.

Шинэ мэдээ

spot_img

Холбоотой мэдээ

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

Энд сэтгэгдэл оруулна уу!
Энд нэрээ оруулна уу

spot_img