Даваа, 1-р сар 30, 2023
Бусад

    Ази Номхон Далайн бүсийн чансаа тогтоох тэмцээн Монгол улсад болно

    Ази Номхон Далайн бүс (APAC-Asian Pacific  Region)-д энэ бүсийн 13 улс ордог, харин RMR гэдэг нь Regional Major Ranking гэсэн утгатай юм.

    Цахим спортын BLAST.TV байгууллага PARIS MAJOR 2023 тэмцээний APAC бүсийн RMR тэмцээнийг МОНГОЛ улсад зохиохоор боллоо. 2003 онд байгуулагдаж байсан манай улсын цахим спортын хувьд хамгийн ууган, бас цор ганц засаглалын байгууллага гэж болох Монголын Электроник Спортын Холбоо (MESA) тэмцээнийг зохион явуулах эрхээ авчээ.

    Энэ нь Монголын CSGO (Counter Strike Global Offensive) дэлхийн анхаарлын төвд орсныг, Ази тивдээ илүүрхэх болсоныг, хамгийн гол нь MESA олон улсын нэр хүндтэй томоохон тэмцээнийг зохиож чадах туршлага, мэргэжлийн ур чадвартай болсоныг илтгэж байна.

    Ази Номхон Далайн бүс

    BLAST.TV зарлахдаа

    American RMR – Мексик  улсын Монтерэй хотод

    Asian RMR – Монгол улсын Улаанбаатар хотод (Ази Номхон далайн бүс)

    European RMR – Дани улсын Копенхаген хотод тус тус болно гэдгээ хэллээ.

    Одоогийн байдлаар нээлттэй шалгаруулалтын тов зарлагдаагүй байна.

    Valve-ийн албан ёсны тус тэмцээнийг дэлхийн хамгийн шилдэг esports байгууллагуудын нэг, MESA-ийн хамтрагч BLAST нь Францын Парис хотноо 2023 оны 5 сарын 8-21 өдрүүдэд $1,250,000 шагналын сантайгаар дэлхийн топ 24 багийн дунд зохион байгуулах юм.

    MESA нүүр номын хуудсанд бичсэнээр “Францын Парис хотын Эйффэлийн цамхагаас Монгол улсад Asian RMR-ийг MESA зохион байгуулахыг албан ёсоор зарлалаа! BLAST CEO Robbie Douek:

    “Би яг одоо Францын ерөнхийлөгч Макроны 9 сард зарласан BLAST.tv Paris Major-ийн зарлалыг Парисын бэлэг тэмдэг болсон Эйффэлийн цамхаг дээрээс үргэлжлүүлж Major хүрэх замыг зарлах гэж байгаадаа маш их догдолж байна. Сounter-Strike-ийн ноён оргил болсон энэ тэмцээний 5 сард Парис хүрэх зам, тивийн аварга шалгаруулах RMR тэмцээнүүд 4 жилийн дараа анх удаа тухайн тивдээ, цаашилбал МОНГОЛ(MESA), ДАНИ (BLAST), МЕКСИК(Liga Ace) улсуудад зохион байгуулагдах болсоныг бахархалтайгаар тунхаглаж байна” хэмээн тус албан ёсны зарлалыг 2023 оны 1 сарын 11-ны өдөр Францын нийслэл Парис хотын Эйффэлийн цамхаг дээрээс дэлхий даяар мэдэгдлээ.

    $1,250,000 долларын шагналын сантай esport-ийн оргил тэмцээн болох BLAST.TV Paris Major-ийг үндсээр нь зохиож буй BLAST нь өөрсдөө Европ тивийн аваргаа зохиох бол Америк болон Ази тивийн аваргын зохион байгуулагчаар 2022 онд хамтран ажилласан үнэ цэнтэй хамтрагчдаасаа MESA, Liga Ace нарыг сонголоо.

    Монгол улсад 4 сард зохиогдох тус тэмцээнд азийн топ 8 баг хүрэлцэн ирж оролцох ба тус 8 багийг 2 сард болох азийн 4 бүсийн онлайн сонгон шалгаруулалтаас тодруулах бол үлдсэн 4 багийг азийн чансааг нь харгалзан шууд оролцуулах юм. Бүсийн сонгон шалгаруулалтад Дундад ази, Хятад, Далайн орнууд, үлдсэн азийн орнуудын бүс (SEA, Sout Asia, East Asia) гэсэн 4 бүст хуваан өрсөлдүүлэх бөгөөд нийт азийн 48 улсын 500 гаруй баг, 1500 гаруй тамирчидөрсөлдөх тооцоотой байна. Asia RMR энэ оны 4 сарын эхний өдрүүдэд Монгол улсын Улаанбаатар хотоос дэлхий нийтэд хүрэх ба олон улсын 27 орчим хэл дээр шууд дамжуулна гэсэн тооцоотой ажиллаж байна.

    MESA 2022 онд BLAST-ийн BLAST Premier тэмцээний Ази тивийн тэмцээн MESA Nomadic Masters-ийг 7 хоногийн хугацаанд зохион байгуулж Steppe Arena-д болсон финалын өдөрт давтагдсан тоогоор 10,000+ хүн цугласан нь азийн испортын түүхэн дэх хамгийн их биет үзэгчтэй арга хэмжээ болж тэмдэглэгдсэн билээ.

    Холбоотой мэдээ:

    IHC Esports IEM Road to Rio 2022 APAC RMR тэмцээнд шалгарлаа.

    Ази Номхон Далайн бүс (APAC-Asian Pacific  Region)-д энэ бүсийн 13 улс ордог, харин RMR гэдэг нь Regional Major Ranking гэсэн утгатай юм.

    esportsnews.mn mesa.mn

    Ю. Ариунзаяат
    Ю. Ариунзаяатhttps://esportsnews.mn/
    Цахим спорт бол энэ зууны спорт.

    Шинэ мэдээ

    Холбоотой мэдээ

    СЭТГЭГДЭЛ БИЧИХ

    Энд сэтгэгдэл оруулна уу!
    Энд нэрээ оруулна уу