12.1 C
Ulaanbaatar
Бямба, 5-р сар 6, 2023

Ази Номхон Далайн бүсийн чансаа тогтоох тэмцээн Монгол улсад болно

- Advertisement -spot_imgspot_img
- Advertisement -spot_imgspot_img

Ази Номхон Далайн бүс (APAC-Asian Pacific  Region)-д энэ бүсийн 13 улс ордог, харин RMR гэдэг нь Regional Major Ranking гэсэн утгатай юм.

Цахим спортын BLAST.TV байгууллага PARIS MAJOR 2023 тэмцээний APAC бүсийн RMR тэмцээнийг МОНГОЛ улсад зохиохоор боллоо. 2003 онд байгуулагдаж байсан манай улсын цахим спортын хувьд хамгийн ууган, бас цор ганц засаглалын байгууллага гэж болох Монголын Электроник Спортын Холбоо (MESA) тэмцээнийг зохион явуулах эрхээ авчээ.

Ази Номхон Далайн бүс
Credit to:blast.tv

Энэ нь Монголын CSGO (Counter Strike Global Offensive) дэлхийн анхаарлын төвд орсныг, Ази тивдээ илүүрхэх болсоныг, хамгийн гол нь MESA олон улсын нэр хүндтэй томоохон тэмцээнийг зохиож чадах туршлага, мэргэжлийн ур чадвартай болсоныг илтгэж байна.

BLAST.TV зарлахдаа

American RMR – Мексик  улсын Монтерэй хотод

Asian RMR – Монгол улсын Улаанбаатар хотод

European RMR – Дани улсын Копенхаген хотод тус тус болно гэдгээ хэллээ.

Одоогийн байдлаар нээлттэй шалгаруулалтын тов зарлагдаагүй байна. Valve-ийн албан ёсны тус тэмцээнийг дэлхийн хамгийн шилдэг esports байгууллагуудын нэг, MESA-ийн хамтрагч BLAST нь Францын Парис хотноо 2023 оны 5 сарын 8-21 өдрүүдэд $1,250,000 шагналын сантайгаар дэлхийн топ 24 багийн дунд зохион байгуулах юм.

Ази Номхон Далайн бүс (APAC-Asian Pacific  Region)-д энэ бүсийн 13 улс ордог, харин RMR гэдэг нь Regional Major Ranking гэсэн утгатай юм.


Esportsnews.mn– мэдээллийн хуудас, esportsnewsmn нь Монголын болон дэлхийн цахим спортын тухай мэдээ, мэдээллийг сүүлийн 5 жилийн туршид тасралтгүй хүргэсээр ирсэн. Харамсалтай нь 2023 оны 1-р сард Рансомвэйр вирусын халдлагат esportsnews.mn-ийн байрлаж байсан сервер өртөж, бүх мэдээ, зураг, видео, шаардлагатай холбоосууд, хайлтын системийн бүх тоон үзүүлэлтүүд, чухал мэдээллээ алдсан. Бид өөрсдийн боломжийн хэрээр өмнөх мэдээллүүдээ оруулж байгаа тул хугацаа, холбоотой зураг, видеоны хувьд алдаа гарсан байх магадлалтай тул уншигч Танаас уучлалт хүсэж байна.

Үүсгэн байгуулагч Ю.Ариунзаяат.

- Advertisement -spot_imgspot_img
Ю. Ариунзаяат
Ю. Ариунзаяатhttps://esportsnews.mn/
Цахим спорт бол энэ зууны спорт.
Шинэ мэдээ
- Advertisement -spot_img
Төстэй мэдээ
- Advertisement -spot_img

LEAVE A REPLY

Please enter your comment!
Please enter your name here