Пүрэв, 10 сар 28, 2021
top banner

Азийн CS:GO гацалтанд орсон: Монголчууд яах вэ?

Esport-ийн хамгийн баялаг түүхтэй төрлүүдийн нэг бол яахын аргагүй Counter-Strike билээ. 1.6, Source зэргийг замыг туулсаар CS:GO цуврал дээрээ олон жилийг үдэж буй энэхүү спорт үзэгчдийн тоо, цар хүрээгээ амжилттай барьсаар байна. Манай улсын голлох төрлүүдийн нэг, хамгийн олон багтай төрөл учраас нөхцөл байдал хаашаа яаж эргэх нь бидний хувьд мэдээж маш чухал.

Esport-ийн хувьд бүс бүсээрээ ангилагдаж тоглодог учраас тухайн бүсийн багууд хэр хүчирхэг вэ гэдэг нь тухайн улсын амжилтанд чухал нөлөөг үзүүлнэ. Хэчнээн Монголоосоо цойлж гарсан ч азийн багууд нь амжилтын хувьд сайжрахгүй бол дэлхийн дахинд өрсөлдөөн үзүүлнэ гэдэг хэцүү. Яг энэ дүр зураг азийн CS:GO-д харагдаж байгаа бөгөөд бидний 2016 онд олон нийтээрээ бүрэн танилцаж байсан тэр хэвээрээ байгаа гэхэд хэлсдэхгүй.

2017 оны үед Renegades, Tyloo, Vici (Flash), The MongolZ, MVP.PK, Signature Trust зэрэг багууд ноёлж байсан бол одоо багуудын нэрс солигдсон ч тэр тамирчдын багтаамж яг хэвээрээ. Мэдээж манай зүгээс өсөлт үзүүлж D13, Checkmate багууд азийн топ өрсөлдөөнд нэгдээд байгаа ч ази тив гэсэн бүрэн зургараав харвал бусад тивтэй харицуулахад дэндүү чамалмаар. Харин ч азийн өрсөлдөөнөөс Renegades дээшээ цойлж 2019 он гэхэд IEM Beijing-ийн финалд Astralis-тай үзэлцсэн. 2019 оны Astralis-ийн тэр үеийн форм бараг түүхэн дэх хамгийн агуу форм нь байсан гэж хэлж болно. 2017 оны Renegades бүрэлдэхүүнээс nexa одоо G2 esports-ийн IGL, jks бүр өнгөрсөн оны top 20 тоглогчийн нэг болж одоо Complexity баг хүчин зүтгэж байна. Мөн тухайн жил тоглож байсан NAF дараа нь Team Liquid-д орж дэлхийн топ-10 тамирчинд багтаж байлаа.

Азийн CS:GO гацалтанд орсон: Монголчууд яах вэ?
2017 онд The MongolZ багийн эсрэг Renegades-д IGL хийж байсан nexa одоо дэлхийн шилдэг IGL-үүдийн тоонд тооцогдож байна. Тэр G2 Esports багт kennyS, niko, hunter зэрэг шилдгүүдийг ахалж байгаа.

Энэ мэтчлэн хамгийн сайн баг нь өрсөлдөөнөөс дээшилж хойд америкийг зорьж, цаашлаад одоо бүр европ тивд оччихсон тоглож байна. 4-5 жилийн хугацаанд тэд бага багаар урагшилсаар одоо топ 10 багийн хэмжээний тоглогчдын бүст тоглох болжээ. Харин ази тивийн хувьд Австралийн багуудтай ч ховор таарах болж азийн ерөнхийдөө Монгол, Хятад, Тайланд, Филиппин зэрэг хэдхэн улсын л өрсөлдөөн болж үлдэв.

Хятадын CS:GO ч хүлээгдэж байсан шигээ хангалттай өсөлтийг үзүүлж чадаагүй. Тухайн үед Хятадын CS-ийг өнгөлж байсан тамирчид одоо хүртэл хэвээрээ. Captainmo, DD зэрэг тамирчид Tyloo-ийн суурьнаас хасагдсан ч одоог болтол Хятадын топ багууд дунд энэ хоёр явж л байна. Хуучнаар 2017 онд Flash, VG.Flash нэрийн дор тоглож байсан тамирчид одоо бараг тэр чигээрээ Vici Gaming нэрийн дор тоглож байгаа гэхэд хэлсдэхгүй. Одоо тэд бүр азийн ноймэр нэг баг статустай тоглож байгаа. Энэхүү багийн хувьд сайн ухвал 2015 оноос амжилттай тоглож ирсэн Cyberzen багийн суурь. Нэг хэсэг Tyloo-ийг давж дэлхийн хэмжээний тэмцээн рүү азийг төлөөлөн явж байлаа. Одоо тэгтэл тэр зураг хэвээрээ л байна. Tyloo, Vici, Tiger гэсэн өрсөлдөөн. Хуучнаар бол Tyloo, Cyberzen, The MongolZ гэж хэлж болох юм. 2017 оны asia minor-т орж байсан The MongolZ-ийн бүрэлдэхүүн dobu, kabal, ncl, tsogoo, machinegun байлаа. Өнгөрсөн жил Tiger-ийн бүрэлдэхүүний гурав нь dobu, ncl ,kabal нар байсан. Tyloo-ийн хувьд нөгөө л Attacker, Summer, somebody гэх мэт тамирчид. Vici-ийн JamYoung, Tyloo-ийн SLOWLY, Danking зэрэг залуу тамирчид шинээр гарч ирсэнийг үнэлж болох ч хуучин Machinegun, BnTet зэрэг тамирчдын зэрэглэлтэй харьцуулахад тийм тив дамнаж үнэлэгдэх сүртэй тамирчид гэж хэлж чадахгүй. Гэтэл Machinegun Америк тивийн Splyce-д үнэлэгдэж хэлний асуудлаар буцаж ирж байсан бол BnTet Gen.G багтай гэрээлж, одоо Extremum-д европ тивд тоглож байна. Энэ мэт хуучны сүпэрүүдтэй харьцуулвал эдгээр тамирчид шинээр гарч ирсэнийг өсөлт гэж харахад хэцүү.

Азийн CS:GO гацалтанд орсон: Монголчууд яах вэ? bntet
Азийн бүсийг орхисон BnTet Вилл Смитийн хөрөнгө оруулалттай Gen.G багт тоглож буй нь.
Азийн CS:GO гацалтанд орсон: Монголчууд яах вэ? image
2015 оны Tyloo багийн бүрэлдэхүүн. Attacker, Somebody, Summer нар одоог болтол Tyloo-ийн бүрэлдэхүүнийг төлөөлж байна. DD Wingd Up буюу азийн топ багуудын нэгт хүчин зүтгэсээр байна.

Харин одоо европ болон америк тивийн багууд, тамирчдыг авч үзье. Мэдээж азийн cs-тэй ижилхэн хуучны байтугай, асар урт хугацаанд байгаа тамирчид байгаа нь үнэн. Одоогийн fnatic, Astralis, Na’Vi гээд толгой багууд бүгд л хуучны суурь бүрэлдэхүүнээ хадгалж буй. Гэхдээ азийн CS-ээс ялгаатай нь тамирчдын багтаамж асар хурдацтай өргөсөж буй. Багуудад маш олон шинэ тамирчдын нөөц, солилцооны боломжууд үүсч байгаа. Азид нэг тамирчнаа алдах, солиход түүнтэй зэрэгцэх тамирчин олоход үнэндээ хэцүү. Тийм ч учраас нэг хүн солигдоход баг тэр чигтээ том өөрчлөлт хийхээс өөр аргагүй байдлууд олон үүсдэг. Үүний жишээ нь BnTet-ээс хойшх Tyloo юм. Цаашлаад 2017 оноос хойшх дүр зураг тоглолтын стиллийг харвал европ тив тэс ондоо. Тухайн үед Niko, S1mple, dev1ce, JW гээд бүгд тэс өөр хүн болсон. Энэ тамирчид угаасаа мундагтаа байгаад байгаа биш, харин жилээс жилд өөрсдийгөө update хийж шинэ арга барил, дасан зохилтыг дэлхий нийтэд харуулж буй. Цаашлаад Plopski, Zywoo, Brollan, ropz, poizon, misuutaa, nivera, electronic, bymas, broky гээд дурдаад дуусахгүй шинэ тамирчдын жагсаалт үүснэ. Цаашлаад gla1ve хэрхэн түүхэн дэх хамгийн агуу IGL болж нүдэн дээр хөгжив, hunter залуу тамирчин биш хэдий ч хэрхэн дэлхийн топ тамирчин болж орж ирэв, rpk, apex, shox зэрэг тамирчид хэрхэн топ зэрэглэлд үлдэх гэж маш олон арга барилыг туршиж, зарим байгалийн авъяасаа золиос хийж байгааг харахад бараг шүтмээр. Гэтэл cajunb, MSL, kjaerbye, NBK, flusha, oskar гээд олон авъяаслаг хуучны тамирчид үргэлжлүүлэн тоглосоор байгаа ч шинэ үеийн энэ хурдацтай өөрчлөлтөнд тэсч үлдэх гэж үйлээ үзэж байна. Топ зэрэглэлд өрсөлдөх хангалттай хэмжээний тамирчид хэдий ч европийн өндөр зэрэглэлийн counter strike илүү зүйлийг тэднээс шаардаж байна. Coldzera хүртэл чадвар нь муудаагүй ч спортын энэхүү хурдан өөрчлөлтөнд учраа олохгүй нилээд хугацааг үдлээ. Ямар өндөр хэмжээний авъяастай, дийлдэшгүй тоглогч билээ. Гэтэл одоогийн өрсөлдөөн түүнийг хүртэл топ-20-ийн хэмжээнэс хасч байна. Karrigan шиг мундаг туршлагатай IGL хүртэл “амьд үлдэх” гэж нилээд хүнд сорилтуудтай тулж байгааг бид харж байгаа билээ. Энэ мэтчлэн бүсийн өрсөлдөөн ийм л байж багууд бойжиж, өсч, өөрчлөгдөж, шинэ тамирчид тасралтгүй гарч ирэх ажээ.

Азийн CS:GO гацалтанд орсон: Монголчууд яах вэ? envyus
Happy, Scream, snax, MSL, Cajunb, neo, pasha, flusha, olof гээд ар араасаа тамирчид pro scene өрсөлдөөнд тэнцэхээ больж байна. Зурганд: Team EnvyUs.

Цаашилвал америк бүс ч гэсэн энэ давалгаанд нэгдэж явна. Нэг хэсэг хөгжил нь асар хурдацтай болж ирж байсан уг бүс одоо “үхлийн” ирмэг дээр ирээд буй. Түүнийг нь ч гадарласан багууд бөөнөөрөө европ тивийг зорьсон. Ялангуяа COVID-19 халдвар гарч бүс бүсээрээ л тэмцээнд өрсөлдөж, европийн багуудтай өрсөлдөх боломжгүй болсоноор америк бүсийн гигантууд европийг зорихоос өөр аргагүй болсон билээ. Мэдээж өрсөлдөөнгүй газар хайран авъяасууд үгүй болох аюултай тул бүсээ тэргүүлэгчид илүү их өрсөлдөөн рүү шунах нь тодорхой. Team Liquid, Evil Geniuses багууд аль аль нь нэг хэсэг дэлхийн чансааг тэргүүлээд амжсан ч цар тахал гарсаны дараагаар европчуудтай тоглохоо больсноос хойш амжилт нь маш хурдан уруудсан. Эхний арван байрт ч багтахаа больсон тэр цагт тэд европ тивд бэлтгэлээ үргэлжлүүлэхээр болсон билээ. Одоо ийм богино хугацаанд Team Liquid гэхэд хуучны формоо сэргээгээд эхэлж байна. Бразилын багууд ч дагаад европт ирж өрсөлдөөнд нэгдээд байгаа. Бразилын залуу авъяастнууд европийн тамирчидтай тоглож нүдэн дээр сайжирч буй. Гэтэл энэ ширүүн өрсөлдөөнд нэг ч азийн баг нэгдээгүй явна.

Азийн CS:GO гацалтанд орсон: Монголчууд яах вэ? team liquid
Team Liquid баг бүх төрлийн багуудаа Europe-т байрлуулах болсон бөгөөд Нидерландын Утрехт хотод шинэ esport-ийн байгууламж байгуулж тамирчид уг байршлаас өрсөлдөх болсон билээ.

Одоогоор манай багуудын зорилт өмнөх адилаар major тэмцээнд оролцож үзэх хэвээр. Гэхдээ оролцоод дараа нь яах билээ. Мэдээж major-т оролцох гэдэг өөрөө CS:GO тамирчны хувьд төсөөлж боломжгүй өндөр амжилт. Гэхдээ одоогийн азийн CS:GO ийм хэмжээнд байгаа нөхцөлд азийг бид төлөөллөө ч major-т очоод мундаг тамирчидтай тоглож үзэхээс өөр кайф авч чадахгүй. Тэгээд л тамирчны карьер өндөрлөвөл дэндүү харамсалтай. Уг нь өрсөлдөөнтэй нь зэрэгцэж, өсч дэгжвэл манай тамирчдын хувьд зөвхөн major гэлтгүй байнгын топ өрсөлдөөнд нэгдэх боломжтой. Major-т оролцох л тухай биш, major-т очоод өрсөлдөөн үзүүлдэг, том зорилтын төлөө тоглодог багтай болвол ирээдүйн байнгын амжилтанд илүү чухал болов уу. Угаасаа бид азийн тэргүүн баг нь байгаад үзчихсэн. Хоёр ч удаа. BnTet европ тивд сайн үнэлэгдсэн тамирчин байж чадаж байна, хуучны Renegades IEM Beijing финалдах хэмжээний амжилтыг үзүүлж болж байна. Мэдээж угаасаа тийм потенциалтайдаа биш өрсөлдөөн рүү тэмүүлж байгаа багууд, тамирчид тэр хэмжээнд сайжрах нь гарцаагүй биз ээ.

Азийн CS:GO гацалтанд орсон: Монголчууд яах вэ? 100 thieves
Хуучнаар Renegades буюу 100 thieves 2019 онд IEM Beijing тэмцээнд дэлхийн шилдгүүдийг буулган авсаар финалд Astralis-тай үлдсэн билээ. Тухайн бүрэлдэхүүнд The MongolZ багт IEM Taipei-аар хожигдож байсан тамирчдаас jks, AZR нар байлаа. Харин awp байрлал дээр erkaSt-тай Grayhound, Immunity багуудад хамт тоглож явсан Gratisfaction байсан юм.

Одоогоор манай багуудаас D13 Esports пингийн асуудалтай ч гэсэн европ бүсийн багуудтай тоглож, онлайн тэмцээнүүдэд оролцож буй. Миний хувьд D13 багийн энэхүү оролдлого үнэхээр зөв зүйтэй шийдвэр гэж бодном. Амбийцаа бид Tyloo, Vici хавьцаахан тавьж болохгүй. Бид угаасаа эдгээр багуудыг хожоод үзчихсэн, хичээвэл илүү гарч чадна. Гэхдээ тэрнээс илүү боломжуудыг эрэлхийлж ирээдүйн илүү том амжилтыг харах нь зүйтэй. Хэрвээ болвол хөл хорио,цар тахал намжаад ирэх цагт Монгол баг европ тив рүү bootcamp хийхээр зорих ёстой. Мэдээж санхүүгийн хувьд хүнд сорилт. Гэхдээ CS:GO-ийн ирээдүйн талбарт тэсч үлдье гэвэл ийм шийдвэрийг гаргахаас өөр сонголт байхгүй нь. Би лав хувьдаа sk0r, ANHIL, rate, techno4k, blitz, cool4st зэрэг залуучуудыг хангалттай мундаг тамирчин болох потенциалтай гэж итгэдэг. Гэхдээ тэдний зорилт азийн аварга болох, major-т орж үзэх байх ёсгүй. Дэлхийн сүпэр одууд, өөрийн нэрийн mouse edition гаргадаг, хэдэн зуун сая долларын хөрөнгө оруулалт авдаг organizion-ийн хэмжээний тамирчид болох ёстой. Эндээ үлдээд тойрогтоо эргэлдэх үү? Хязгааргүй өрсөлдөөн рүү тэмүүлэх үү?

Шинэ мэдээ

spot_img

Холбоотой мэдээ

2 сэтгэгдэл

  1. Яг мэргэжлийн түвшин гэж ярьдаг болохоос, яг хэрэгжүүлсэн баг азид байхгүй. Европын багуудыг харахад бэлтгэл сэтгэл зүй нь нэг жигд бэлтгэгддэг нь анзаарагдаад байгаа. Азид зүгээр л бараг бор зүрхээрээ л явж харагддаг. Хичнээн сайн бууддаг байлаа гээд багтайгаа нийцэж тоглохгүй л бол амжилт үзүүлэхгүй. Манай тамирчид гэсэн гадны тамирчдын сэтгэл зүй бол маш хэлбэлзэлтэй байдаг. Олон map үзвэл ядрах ч юмуу? эсвэл нэг өдөр сайн маргааш муу, эхний тоглолт сайн 2 дох тоглолт муу ч гэх юмуу? энэ бол сэтгэл зүйтэй шууд холбоотой. Энэ асуудлаар монголд байдаг сэтгэл зүйч нар тус болохгүй л боловуу? Гадаадад спортын сэтгэл зүй гэж тусдаа өөр салбар байдаг. Манайд гаднаас сурж ирсэн нөхдүүд бол зүгээр цагын 100k аваад гэр бүлийн сэтгэл зүйч нар голдуу их байгаа. Энэ талаар бодоод судлаад нэг үзээрэй. Би тийм мундаг биш ч гэсэн. EQ талын боловсрол гадаадад эзэмшсэн болохоор хүмүүсийн сэтгэл хөдлөл тэр нь хүнд яаж нөлөөлдөг талаар бага зэргийн мэдлэгтэй.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

Энд сэтгэгдэл оруулна уу!
Энд нэрээ оруулна уу

spot_img