Ням, 10 сар 2, 2022
Бусад

    Азийн наадам хойшлогдлоо.

    БНХАУ-ын ҮОХ, Азийн олимпын зөвлөл, Азийн наадмын зохион байгуулах хорооны хамтарсан хуралдаан өнөөдөр болж, цаг үеийн асуудлыг хэлэлцэн шийдвэрлэлээ. 

    Уг хурлаар “Ханжоу-2022” Азийн наадам хойшлуулах шийдвэр гарсан байна. Азийн наадам ирэх есдүгээр сарын 10-25-нд болох товтой байсан бөгөөд шинэ товыг ойрын үед зарлах болно. 

    Азийн наадам

    Түүнчлэн 12 сарын 20-28-нд БНХАУ-ын Шантоу хотноо болох байсан Азийн залуучуудын наадмыг цуцлахаар боллоо. Өнгөрсөн жил зохиогдох ёстой байсан тус наадам коронавирусын цар тахлын улмаас нэг жилээр хойшилсон ч өдгөө бүрмөсөн цуцлагдсан байна. 

    Дараагийн залуучуудын Азийн наадам 2025 онд Узбекистаны Ташкент хотноо болно. Уг наадмын хувьд оролцогчдын тоо, цар хүрээ, цар тахлын нөхцөл байдлыг харгалзан дээрх шийдвэрүүдийг гаргажээ.

    Түүнчлэн энэхүү наадамд цахим спортын Arena of Valor, Dota 2, Dream Three Kingdoms 2, FIFA, Hearthstone, League of Legends, PUBG Mobile, Street Fighter V төрлүүд багтаад байсан билээ.

    Эх сурвалж: MESA

    Ю. Ариунзаяат
    Ю. Ариунзаяатhttps://esportsnews.mn/
    Цахим спорт бол энэ зууны спорт.

    Шинэ мэдээ

    Өмнөх нийтлэлWELL DONE, IHC ESPORTS
    Дараагийн нийтлэлGLOBAL ESPORTS TOUR RETURNING WITH PRIZE POOL OF $1M. 

    Холбоотой мэдээ

    СЭТГЭГДЭЛ БИЧИХ

    Энд сэтгэгдэл оруулна уу!
    Энд нэрээ оруулна уу