Ням, 10 сар 2, 2022
Бусад

    АЗИЙН АВАРГА ҮНЭГҮЙ үзэх боломжтой боллоо.

    $2,475,000 шагналын сантай CS:GO   тэмцээн BLAST PREMIER-ийн Азийн аварга шалгаруулах тоглолтыг Монголын Электроник Спортын Холбоо   зохиож байна.

    $2,475,000 шагналын сантай дэлхийн хамгийн том цахим спорт, CS: GO төрлийн цуврал тэмцээн BLAST PREMIER-ийн Азийн аварга шалгаруулах тоглолтыг Монголын Электроник Спортын Холбоо (Mongolian Esports Association) Монгол улсын нийслэл Улаанбаатар хотноо зохиож байна. 

    Монголын төдийгүй, Азийн цахим спортын түүхийн хуудсанд тод томруунаар бичигдэх энэхүү үйл явдлыг олонд хүртээлтэй, бүгдэд боломж олгох үүднээс STEPPE ARENA-д 3 сарын 26-нд болох Азийн аваргын тоглолтыг ТӨЛБӨРГҮЙ болголоо. Монголын цахим спортын коммюнити үүсэж бүрэлдсэн цагаасаа CS:GO тамирчид, тоглогчид, үзэгчид, хөгжөөн дэмжигчид өөрсдөө түүхээ бичиж өсч хөгжиж ирсэн билээ. 

    Өнөөдрийг хүртэл Азийн тамирчид тэмцэлдэж, хүсч, мөрөөдөж байсан ч дэлхийн хэмжээний тайзан дээр ARENA-д Ази тамирчин гарч үзээгүй юм. Тэгвэл энэ өдөр өрсөлдөх тамирчид Азийн түүхэнд анх удаагаа ARENA-д тоглож байгаа тамирчид болж үлдэнэ. Үүнийг ESL, BLAST, PGL, VALVE тэргүүтэй дэлхийн гигант байгууллагууд бүгд үзэж, ажиглаж Монгол улс хэрхэн Азийн аваргыг зохиохыг харах тул та бүхнээс энэхүү үнэгүй зохиогдох арга хэмжээнд таньдаг найз, хамт олон, гэр бүл, дотныхон бүгдийг нь авчраасай гэж чин сэтгэлээсээ хүсч байна.” гэж бичжээ.  

    Азийн аваргын Тэмцээний үеэр 

    • Автобус цаг болгонд үнэгүй үйлчинэ. 
    • Үзэгчид АЗИЙН АВАРГА тодруулах тоглолтод ирсэнийхээ хариуд маш олон GIVEAWAY-д оролцоно.  
    • Гэнэтийн  20 САЯ ТӨГРӨГТЭЙ ДҮЙЦЭХҮЙЦ NFT-ийг үзэгчдийн дунд giveaway хийнэ.
    • Нэг азтай үзэгч BLAST PREMIER-ийн дэлхийн тэмцээн буюу NIP, Astralis, Heroic зэрэг шилдгүүдтэй өрсөлдөх BLAST Premier Showdown-д ялагч багийг дагаж ПОЛЬШИЙН КАТОВИЦ хот явах эрхтэй болно.  
    АЗИЙН АВАРГА ҮНЭГҮЙ үзэх боломжтой боллоо. images
    Image: Мөсөн өргөө

    Тоглолтын хуваарь:

    • 12:00 TEAM NKT VS THE SHINE
    • 16:00 TEAM IHC VS D13 ESPORTS
    • 20:00 GRAND Азийн аварга тодруулах төгсгөлийн тоглолт.

    Мөн арга хэмжээнд урилгаар оролцдыг танилцуулбал:

    • VANDEBO; SEKSTSAGAANBOGD; KEEN FREE; AM-C; MO’G; COMEDIAN AMARAA; COMEDIAN HANU; COMEDIAN HAR TUUGUU; COMEDIAN  MUNKJIN; COMEDIAN DABI; COMEDIAN MUNKHUUSH; SANGA; ARTIST TUGSUU; SAN JUNIPER; THE LEMONS; DJ UELENZEE; DJ ERIK нар юм.

    A хэсгээс шалгарсан баг:

    1. Team IHC (Монгол улсын баг)

    2. The Shine (Монгол улсын баг)

    B хэсгээс шалгарсан баг:

    3. Team NKT (Тайланд улсын баг)

    4. D13 Esports (Монгол улсын баг)

    Гэвч энэ бүхний эцэст Азийн аварга тэмцээний ялагч болсон шилдэг нэг л баг дэлхийн хамгийн нэр хүндтэй, цуврал тэмцээн болох BLAST Premier-т NIP, Astralis, Copenhagen Flames, Heroic, Bad News Eagles, Movistar Riders зэрэг топ багуудтай Европт өрсөлдөх эрхийг авна. 

    АЗИЙН АВАРГА ҮНЭГҮЙ үзэх боломжтой боллоо. IMG 5668

    Азийн аварга шалгаруулах тэмцээний Шөвгийн дөрвийн танилцуулга

    Team NKT бүрэлдэхүүн

    • impression Anthony Lim Ying Jun
    • XigN Lee Hyon-pyo
    • Kntz Krit Chaiprasit
    • Dobu Батболдын Ган-Эрдэнэ
    • Cool4st Батбаатарын Содбилэг
    • MYM Piyangoon Kitisin

    IHC Esports

    • kabal Батбаярын Бат-Энх
    • bLitz Бямбасүрэнгийн Гарьдмагнай
    • sk0R Батжаргалын Тэнгис
    • Techno4K Мөнхболдын Содбаяр 
    • nin9 Гантулгын Есөнтөмөр
    • maaRaa  Эрдэнэдалайгийн Баянбат (дасгалжуулагч)

    D13 багийн бүрэлдэхүүн

    • yAmi Оюунбилэгийн Ялалт
    • h4wk
    • Annihilation Нямдоржийн Түвшинтөгс
    • rate  Болдбаатарын Тэнгис
    • shinobi Батзоригийн Тэлмэн

    The Shine багийн бүрэлдэхүүн

    • Clouden Жаргалын Гэрэлт-Од
    • Senzu Азбаярын Мөнхболд
    • Chro Энхбатын Анар
    • ROUX Золбаярын Ундрахбаяр
    • Mzinho Батболдын Аюуш
    Азийн аварга
    Image: IHC esports

    BLAST нь дэлхийн даяар цахим спортын хамгийн алдартай нэвтрүүлэгчид, байгууллагууд, шилдэг баг, тамирчид, менежментийн багтай хамтран шилдгийн шилдэг шинийг санаачилсан, гайхалтай контентийг хүргэдэг.  BLAST нь дэлхийн өнцөг булан бүрт байгаа шилдэг нэвтрүүлэг, цахим спортын платформууд, студитэй хамтран ажиллаж технологид тулгуурласан салбарын хамгийн шилдэг бүтээгдэхүүнийг бий болгож, бүтээж, нэвтрүүлж, бусдад түгээдэг.  Counter-Strike, DOTA 2, VALORANT, Apex Legends, Fortnite зэрэг цахим спортын төрлүүдээр тэмцээн, контент, шоу нэвтрүүлгүүдийг дэлхийн хэмжээнд 18 хэлээр гаргаж, дэлхийн 150 гаруй нутаг дэвсгэрт үзсэн. Компанийн шилдэг бүтээл BLAST Premier нь дэлхийн хэмжээний Counter-Strike шилдэг багууд болон одууд аваргын төлөө, олон сая долларын шагналын сангийн төлөө тулалддаг нэр хүндтэй тэмцээн юм. 

    2022 оны 4.17-оос зохиогдох Blast Premier Sprin Showdown-д  NIP (Ninjas in Pajamas); Astralis; Complexity; MIBR (Made in Brazil); Team Liquid ; Evil Geniuses багууд, мөн бүсээс шалгарсан багууд оролцоно. 

    Жич: BLAST Premier Хаврын шалгаруулалтыг доорхи 8 бүсэд хийсэн.

    • Firesports Latin Power (Өмнөд Америк): 3.11-13 
    • RTP Arena Cup (Iberia буюу Европ тивийн баруун өмнөд бүс): 3.18-20 
    • TWR Eastern European Masters (Зүүн Европ): 3.18-20 
    • Pelaajat Nordic Masters (Скандинавын орнууд): 3.18-20 
    • MESA Nomadic Masters (Зүүн Өмнөд Ази)3.21-23 (online); 3.26-нд (LAN) тэмцээнийг Монгол улсын Улаанбаатар хотод зохиогдож, Азийн аварга багийг тодруулна.
    • WePlay CIS Masters (ТТУХ): 3.25-27 
    • FantasyExpo EU Champions (Баруун Европ): 3.25-27 
    • Ace North American Masters (Хойд Америк): 3.28-30 

    Эх сурвалж: Монголын Электроник Спортын Холбоо.

    Ю. Ариунзаяат
    Ю. Ариунзаяатhttps://esportsnews.mn/
    Цахим спорт бол энэ зууны спорт.

    Шинэ мэдээ

    Холбоотой мэдээ

    СЭТГЭГДЭЛ БИЧИХ

    Энд сэтгэгдэл оруулна уу!
    Энд нэрээ оруулна уу